“Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн бүртгэл маргааш хаагдана

Twitter Print
2018 оны 05-р сар 15-нд 16:32 цагт
Мэдээний зураг,

“Улаанбаатар марафон” олон улсын гүйт 5-р сарын 19-ны бямба гарагт Монгол улсад 5 дахь жилдээ болох гэж байна. Энэ томоохон марафон гүйлт хэдийгээр манай улсад болдог ч Монгол орныг дэлхийд, тэр дундаа хөнгөн атлетикийн спортод таниулах хамгийн чухал ажил болдог. Энэ жилийн хувьд Кени улсаас шилдэг 6 гүйгч ирж өрсөлдөнө. Мөн Этиоп, Уганда, Тайвань Хонконг зэрэг орноос баг тамирчид Улаанбаатар хотыг зорин ирж марафон гүйлтэд оролцох аж.

“Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн бүртгэлийг энэ сарын 16-ны өдөр буюу лхагва гарагт хаах юм байна. Уралдааныг Нийслэлийн нийтийн биеийн тамир, спорт хороо, НЗДТГ, БСШУСЯ-ны БТСГ, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.

Мөн улаанбаатар марафонд спортыг дэмжигч Монголын хүүхдийн эрхийн төлөө нэгдсэн байгууллага, Хербалайф, Шангрила гэсэн байгууллага хамт олон идэвхитэй оролцож бусад хамт олон байгууллагын ажилтнуудыг уриаллаа. Улаанбаатар марафоны үеэр дугуйн парад, спортын тэмцээн уралдаан, үзэсгэлэн худалдаа зэрэг ард иргэд рүү чиглэсэн олон сонирхолтой үйл ажиллагааг давхар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.