Роберто Манчини Италийн шигшээ багийг дасгалжуулна

Twitter Print
2018 оны 05-р сар 15-нд 16:29 цагт
Мэдээний зураг,

Одоо 53 настай Роберто Манчини Италийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдлоо. Өмнөх дасгалжуулагч Жан Вентура шигшээ багаа дэлхийн аваргад оруулж чадаагүй тул ажлаа өгөх нь тодорхой байсан.

Тэгвэл түүний ажлыг Роберто Манчини үргэлжлүүлэхээр болоод байгаа аж. Тэрбээр Италийн хөлбөмбөгийн холбоотой 2 жилийн гэрээ байгуулжээ.

Итали дасгалжуулагч Р.Манчини Оросын Зенит клубыг удирдаж байгаад энэ улирлыг дуусгаад ажлаа хүлээлгэж өгсөн юм. Р.Манчини өмнө Италийн Фиорентина клубээс дасгалжуулагчийн карьераа эхлүүлж Лацио, Интер Милан клубуудэд ажиллаад 2009 онд Манчестер Сити клубт ирж байсан. Тэрээр Манчестер Сити клубын алтан үеийг босгох суурийг нь тавьж өгсөн бөгөөд 2011-2012 оны улиралд Английн лигийн аварга цолыг хүртэж Манчестер Сити клубт 44 жилийн дараа лигийн аваргын цомыг авчирч өгсөн эрхэм юм.

Ингэснээр Р.Манчини клубуудэд тун боломжийн амжилт үзүүлж байсан бол анх удаагаа шигшээ баг удирдахаар болж байна.

А.Алтанчимэг, mongolcom.mn

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.