Боксчин Д.Цэндбаатар Казакстаны тэмцээний аваргын төлөө тулалдана...

Twitter Print
2018 оны 05-р сар 15-нд 14:54 цагт
Мэдээний зураг,

Нэг жилийн өмнө буюу 2017 оны дөрөвдүгээр сард Тайландын Эзэн хааны нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн өндөр нэр хүндтэй тэмцээнд оролцохоор Хандгайтад бэлтгэлд гараад байхдаа байрлаж байсан байрнаасаа дур мэдэн гарч 2017 оны гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө машин хөлөглөсөн олон танхай залууст зодуулан Гэмтлийн эмнэлэгт хэвтэж, бокс тоглох эрхээ хэдэн сараар хасуулж байсан Олон улсын хэмжээний мастер Д.Цэндбаатарын бие сайжирч, бэлтгэл нь ч бүрэн хангагджээ. Тэрээр Казакстан улсын хуучин нийслэл Алмата хотод явагдаж байгаа хуучин ЗХУ-ын Армийн генерал асан Сагадат Нурмаганбетовын нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн ХХII дугаар тэмцээний аваргын төлөө шалгарч үлджээ.

Тэрээр өмнө нь 2017 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд жингийнхээ шилдэг, МУГТ Д.Отгондалайг илүүрхэн ялж тухайн жилд зохиогдох Азийн аварга болон ДАШТ-нд оролцох эрхээ авахаар бэлтгэлээ хангаж байхдаа дээрх таагүй асуудалд холбогдон хэдэн сараар эрхээ хасуулж байсан бол өнөөдөр ийнхүү амжилттай эргэн эрэлт хийснээ тунхаглаж явна.

ОУХМ Д.Цэндбаатар Казакстанд болж байгаа “А” зэрэглэлийн тэмцээний мөнгөн медалийн төлөөх тоглолтонд боксын спортоор дэлхийд хамгийн хүчтэй өрсөлдөгчийн тоонд ордог Узбекстаны шигшээ багийн хоёр номерын боксчин Расулов Жохогирийг гурван үеийн турш илт илүүрхэн ялж, алтан медалийн төлөө тулалдахаар шалгарч үлдээд байгаа аж.

Энэ тэмцээнд Монголын дөрвөн боксчин дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор оролцож байгаа бөгөөд нөгөө нэг боксчин Ц.Мөнхбаатар нь бас л Узбекстаны боксчин Кучкаров Абдуллотой гурван үеийн турш тэнцүүхэн тулалдсан ч шүүгч нарын будлиантай шүүлтийн нөлөөгөөр ялагдал хүлээжээ. 

Ийнхүү Монголын боксын шигшээ багийн ирээдүй болсон ОУХМ Д.Цэндбаатар хэдэн сарын шийтгэлийн дараа шигшээ багтаа эргэн ирж, ямархуу чансаатай боксчин гэдгээ дахин харуулж эхэлжээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.