Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төв талбайд суулт хийж байгаа ажилтнуудтай уулзав

Twitter Print
2018 оны 05-р сар 15-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг олон салбарын төлөөлөл болсон ажилтнууд төв талбайд цалин, хөлсөө нэмэгдүүлэхээр суулт хийж байгаа юм.

“Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялтаас өмнөх суулт”-д оролцогчид “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” гэсэн хоёр саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжилсан юм. Эдгээр хүсэлтийнх нь дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга суулт хийж байгаа салбар, салбарын ажилтнуудтай уулзлаа.

Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар:

“Эрүүл мэндийн салбарын ажилтнуудаас гадна шинжлэх ухааны, боловсролын, соёл урлагийн, цаг уурын зэрэг олон салбарын ажилтнууд суулт зарлаж байгаа. Бид үр дүн гарахаас нааш суултаа зогсоохгүй. Засгийн газрын төлөөллүүд ОУВС-тай дахин хэлэлцээр хийж, 2018 оны хоёрдугаар улиралд цалин, хөлсийг нэмэгдүүлэхээр боллоо гээд бидний арваннэгдүгээр сард хийж байсан тэмцлийг зогсоосон. Бид энэ суултаараа тухайн хэлэлцээрээс гарсан үр дүнг л шаардаж байгаа. Цалин нэмтэл бид суултаа зогсоохгүй. Биднийг гурван өдөр энд суулгаж байна. Энэ бол Монгол төрийн эмгэнэл. Монгол Улсад хөдөлмөрийн мөлжлөг асар их явагдаж байна. Ажил хийгээд ам тостдог биш эсрэгээрээ өрөнд орж, ядуурч байна. Зарим хэсэг нь хэтэрхий их баяжиж байна. Бид зөвхөн хөдөлмөрөө л үнэлүүлмээр байна” гэсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас дахин цаг гарган уулзаж, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч өгөхийг хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний хүсэлтийг хүлээн авч, маргааш буюу 2018 оны тавдугаар сарын 16-ны өдөр цалин хөлсөө нэмэгдүүлэх суултад оролцож байгаа салбарын төлөөллүүдтэй уулзахаар болов.

Мөн Төрийн тэргүүн цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай нь санал нэгдэж буйгаа илэрхийлэн багш, эмч зэрэг зарим салбарынхан баталгаатай цалинтай тул нийгмийн халамж талаас нь хүүгүй зээлд хамруулах замаар орон сууцаар хангах, Улаанбаатар хотоос алслагдсан газарт ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс, хангамжийг бүсчлэн нэмэгдүүлэх зэрэг бодлого баримталж байгаагаа хэллээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.195.93) 2018-05-16 14:40
      • 0
      • 0

      Zasgiin gazriin mongo gej baidaggui ard tumnii tatvariin mongo l baigaa. Eruul mendiin salbariin ajilchdiig zovhon eruul mendiin daatgald hir ih mongo tsuglarsan baina teruugeer l tsalinjuulj baih heregtei. Ajillasniihaa hireer l tsalin avna aa naizuud aa!

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.93) 2018-05-16 14:34
      • 0
      • 0

      Mongoliin hamgiin balmad zalhuu buduuleg mergejilten bol emch nar. Ajlaa hiideggui, uilchluulegchteigee yaj yarihaa ch meddeggui omogdoj zodoh ni holgui nohoinoos door haritsaj hooj gargaad baihaar ted argaguin erhend gadaad ruu yavj gadaad emchid mongoo ogdog. Eruul mendiin daatgal tolood ch uilchilgeegee avch chadahgui bolohoor ard tumen teneg bish tolohoo bolichino daatgaliin dans hooson haanaas mongo gargaj ogoh yum? Mongo husvel ochij ajlaa hii daatgal tologch tsugluul, chadahgui bol oor yum bodotsgoo!

      Хариулах

    • Зочин

      (66.181.188.220) 2018-05-16 18:02
      • 0
      • 1

      Emch nar aimaar zawaan. Ulsiin emnelgiin emch nar uwduud irsen yilchlyylegchteigee yag shorongiin horigdoltoi ajillaj baigaa yum shig zagnaj huuj tuuj zodoh ni holgyi hatitsdag. Huwiinhan ni bolohoor munguu aeahaas umnu saihan aashtai. Gants 2 minut bolowuu ygyi yu ulsiinhtaigaa ijilhen shorongiin hargalzagch zangaa gargana. Issshhh ta nar tsalin geheesee umnu naad higiin setgehyigeesee saltsgaa!!!!

      Хариулах

    • зочин

      (64.119.17.144) 2018-05-16 07:25
      • 0
      • 0

      Жагсаж буй салбарынхны цалин бага нь үнэн л дээ.Улс орны байдалд гэрэл сүүмийнгүүт тэрнийг бушуухан хуваагаад дуусгая гэсэн сэтгэхүй давамгайлж байх шиг.Ерөнхийлөгч танд өөр хийх ажил баймаар хад мөргөөд байхаараа ард түмнээ бодсон дүр эсгэлт гэлтэй.Хөөрхийл байна даа.

      Хариулах

    • Иргэн

      (43.250.126.130) 2018-05-15 16:39
      • 0
      • 0

      Эрүүл мэндийн ажилчид та нар болио. Жинхэнэ хээль хахууль авдаг хувийн эмнэлэгээ 1 т, төрийн эмнэлэгээ 2 т тавьдаг жинхэнэ луйварчид

      Хариулах

    • Зочин

      (66.181.188.220) 2018-05-16 17:54
      • 0
      • 0

      Yag ynen. Bi emnelegt ochij emchid yzyylne geheesee aidag. Tedend uwchtunuu geh setgel yos zyi baidaggyi. Ted luiwarchid. Mongol iim l baina daa. Ta nart tsalin nemsen ch yos zyi chini luiwarchin heweeree yldeneshdee. Huurhiilultui Mongol oron mini.

      Хариулах