Ц.Шаравдорж: О.Баасанхүүд хэн ч гар хүрээгүй, удахгүй түүнийг УИХ-ын Ёс зүйн хороонд мэдүүлнэ...

Twitter Print
2018 оны 05-р сар 15-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

Өчигдөрхөн Улсын Дээд шүүхэд МАХН-ын шинэхэн дүрмийг хэлэлцэх үеэр Эрдэнэтээс УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон эрхэм гишүүн О.Баасанхүү МАХН-ын гишүүд рүү салаавч гарган танхайрсныхаа шанд МАХН-ын гишүүн Уламбаяр гэгчид зодуулж, удалгүй эмнэлэг бараадсан гэх мэдээлэл багагүй шуугиулсан билээ.

Тэгвэл саяхан МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж мэдээлэл хийхдээ “Өчигдөр болсон Улсын дээд шүүхийн хурал дээр О.Баасанхүү гишүүн манай намын гишүүд рүү салаавч гаргаж “Май чи, май чи” хэмээн танхайраад байсан нь маргашгүй үнэн. Тухайн үед нь Улсын дээд шүүхийн танхимд танхайраад байгаа түүнд манай гишүүд зүй ёсны шаардлага л тавьсан. Гэхдээ түүнд гар хүрч, эрх чөлөөнд нь халдсан нэг ч хүн байхгүй. Хурлын дараа цахим орчинд илт худлаа мэдээлэл тарааж, МАХН-ын гишүүдийн нэр төрд халдсан түүнийг удахгүй УИХ-ын Ёс зүйн хороонд өгч, гомдол гаргах болно” гэсэн юм. Уг нь тухайн шүүх хурлын үеэр МАХН-ын дэд дарга О.Эрдэнэжамьян болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хоорондоо сүрхий муудалцах үеэр МАХН-ын залуу гишүүн Уламбаярын уур хүрч, хурлын дараахан О.Баасанхүү гишүүнийг зодсон гэх мэдээлэл тараад байсан билээ.

Өчигдөрхөн л цахим ертөнцөөр тарж, олон нийтийг цочроосон “УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын гишүүн Уламбаяр гэгч зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулжээ” гэсэн мэдээлэл нь ийнхүү хуурамч мэдээлэл болж таарч, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, ахмад улстөрч Ц.Шаравдорж ширүүхэн мэдээлэл хийсэн нь энэ юм...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.