Өмнөд болон Хойд Солонгос тохиролцоогоо хэрэгжүүлэх дараагийн уулзалтаа хийнэ

Twitter Print
2018 оны 05-р сар 15-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн сард болсон хоёр Солонгосын түүхэн дээд хэмжээний уулзалын үеэр хоёр улс хоорондын дайсагналыг зогсоох, хоёр улсын хилийг заагладаг Цэрэггүй бүсийг “энхийн бүс” болгож өөрчлөх, Умард Солонгосын Кэсон хотод хоёр талын харилцаа холбооны асуудал эрхэлсэн байгууллага нээх, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх боломжуудыг авч хэлэлцэх, Солонгосын дайны улмаас тусгаарлагдсан гэр бүлүүдийн уулзалтыг зохион байгуулах, Солонгосын хойг дахь төмөр зам, авто замуудыг нэгтгэх зэрэг асуудлаар  хоёр Солонгосын удирдагчид тохиролцоонд хүрсэн юм.

Хоёр Солонгосын удирдагчдын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх асуудлуудыг хэлэлцэхээр Өмнөд болон Умард Солонгос энэ долоо хоногт өндөр дээд хэмжээнд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны албан ёсны төлөөлөгч Пэк Дэ Хён Сөүл хотод болсон сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Яриа хэлэлцээний үеэр хоёр Солонгосын удирдагчдын гарын үсэг зурсан Панмүнжомын тунхаглалын зүйл заалтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх асуудлуудыг хэлэлцэх юм.


 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.