Монгол Улс 90 сая толгой малтай болно...

Twitter Print
2018 оны 05-р сар 14-нд 16:20 цагт
Мэдээний зураг,

Хуучнаар ЗХУ-ын удирдагч байсан Гүрж гаралт И.Сталин Монголын удирдагч байсан маршал Х.Чойбалсанд “Танайх лам нар, үндэсний хөрөнгөтнүүдтэйгээ сайн тэмцэж, малынхаа тоо толгойг 200 саяд хүргэх хэрэгтэй” гэсэн хатуухан даалгавар өгч байсан гэдэг. Түүнээс хойш 70 гаруй жил өнгөрөхөд Монголын мал тоо толгойн хувьд юу яасан 200 саяд ойртсон ч хамгийн сүүлд 2017 оны мал тооллогын дүн гарахад 66.2 сая толгой мал тоолуулсан нь Монгол Улсын хувьд малын толгойн дээд тоо болсон юм.

Тэгвэл таван сарын дараа энэ тоо 90 саяд ойртон дөхөх нь тодорхой болж байна. Тухайлбал өнөөдрийн байдаар Монгол Улсын хэмжээнд 15 сая 470 мянга орчим төл бойжиж байгаа ажээ. Энэ жил 28.2 сая эх мал төллөх байсны 57.9 хувь буюу 16 сая 320 мянган нь төллөөд байгааг тогтоожээ. Харин өнгөрсөн зун зарим нутгаар нэлээн гантай, өвөл нь хатуухан болсон тул одоогоор төл бойжилт 95 хувьтай байгаа гэнэ.

Одоогоор 49.4 мянган ботго, 281.2 мянган унага, 611.6 мянган тугал, найман сая 567 мянган хурга, таван сая 951 мянган ишиг бойжиж байгааг Статистикийн төв газраас мэдээлжээ.

Олон жилийн дунджаар тавдугаар сарын 20-ны үед бог мал төллөж дуусдаг бол, бод мал зургаадугаар сарын 10-ны үед бүрэн төллөж дуусдагийг ч мэдээлсэн байна. Ямартай ч өнгөрсөн өвөл 66.2 сая толгой мал тоолуулж байсан бол удахгүй энэ жилийн наадам гэхэд малын тоо толгой 90 саяд тун ойртох нь тодорхой боллоо...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.