“Asian Games Fun Run – Ulaanbaatar” олон нийтийн гүйлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа

Twitter Print
2018 оны 05-р сар 14-нд 12:09 цагт
Мэдээний зураг,

XVIII Азийн зуны спортын наадам энэ оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палэмбанг хотуудад зохион байгуулагдах билээ.

Энэ удаагийн наадамд 45 орны 10,000 гаруй тамирчид, спортын 40 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх бөгөөд энэ нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон улс, орны баг тамирчдыг хамарсан, хамгийн өндөр өртгөөр зохион байгуулагдах Азийн наадам болох аж.

"Жакарта - 2018" Азийн наадмыг сурталчлах, Олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, баг тамирчдаа дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор Азийн Олимпийн зөвлөлийн ивээл "Asian Games -Fun Run" олон нийтийн гүйлтийн арга хэмжээ энэ оны АНЭУ, Катар, Мальдив, БНЛивУ зэрэг улсуудаар амжилттай буухиалан өрнөж байна.

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо, Спорт ба идэвхтэй нийгэм комиссоос тус гүйлтийн арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

"Жакарта-2018" Азийн наадмыг сурталчлах, Олон нийтийн гүйлтийн арга хэмжээнд Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Азийн олимпийн зөвлөлийн хэвлэл, мэдээллийн албаны менежер Жинс Жоу Жианг тэргүүтэй гадаадын төлөөлөгчид болон Аймаг, Дүүргүүдийн Ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл 300 гаруй сурагч, хүүхэд багачууд оролцлоо.

Ташрамд дурдахад Монголын үндэсний олимпийн хорооноос Азийн наадмыг сурталчлах, олон нийтийн гүйлтийн “Asian games Fun Run” арга хэмжээг, 2014 онд Инчоны Азийн наадмыг угтан 2014 онд мөн зохион байгуулж байсан түүхтэй.

А.Алтанчимэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.