Залруулга

Twitter Print
2018 оны 05-р сар 14-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

Тус мэдээллийн сайтын 2018 оны 5-р сарын 12-ны өдөр Олон улсын Сувилагчдын өдөрт зориулан нийтэлсэн сэтгүүлч Д.Энхтүвшингийн Улсын 2-р нэгдсэн эмнэлгийн захирал Г.Баясгалантай хийсэн гэх "Г.Баясгалан: Эрүүл мэндийн яамын гажигтай тогтолцоог яаралтай өөрчлөн сайжруулах хэрэгтэй байгаа юм..." гэсэн гарчигтай ярилцлага нь өөрийн биеэр хийсэн ярилцлага бус, дам хийсэн, ярьсан зүйлийг нь гуйвуулсан, алдаатай оруулсан байх тул захирал Г.Баясгалангаас хүлцэл өчиж байна. 

Энэхүү ярилцлагыг мөн энэ сарын 8-нд эмч, сувилагч, эмнэлгийн ажилтанууд, хөдөө орон нутгаас ирсэн төлөөлөгчид гээд 8000 орчим хүний нэгдсэн жагсаал, цуглаан болсонтой холбогдуулан ЭМЯ-ны ҮЭХ-ноос мэдээлэл авснаа нарийвчлан тодруулалгүйгээр Г.Баясгалан захирлын ярианд оруулсан нь бодит байдалтай нийцэхгүй, илт ташаа байсныг хүлээн зөвшөөрч, үүгээр залруулга хийж байна.

Уг ярилцлагыг Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан өнөөдөр цалин хөлс багатай, ажлын ачаалал ихтэй ажиллаж байгаа сувилагч нарт сэтгэлийн дэм хайрлах зорилгоор бичиж оруулсан нь ийнхүү алдаатай болсонд сайтын зүгээс дахин хүлцэл өчиж, хойшид алдаа гаргахгүй байхын төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.142.117) 2018-05-15 09:39
      • 0
      • 1

      Уул нь яамных нь сайдаас илүү агуулга, мэдээлэл багтаамжтай ярилцлага байсан даа. Өчүүхэн эрх ашгийн төлөө ярилцлагыг авахуулж дээ гэж мэргэжлийн хүний зүгээс харж байна.

      Хариулах