Бөөрөнхий сонгины эрүүл мэндийн ач тусыг тоочоод баршгүй

Twitter Print
2018 оны 05-р сар 13-нд 09:49 цагт
Мэдээний зураг,

Сонгино нь найрлагадаа А, В, С, Д, В1, В6, РР амин дэм агуулдаг. Мөн кали, фосфор, хүхэр, кальци, магни, төмөр мэтийн эрдэс бодисоор элбэг. Эфирийн тостой учир өвчин үүсгэгч нянгуудыг устгадаг. Сонгино нь хоолны дуршил сайжруулж, ходоодны шүүс ялгаруулалтыг ихэсгэж хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг. Халдвараас урьдчилан сэргийлнэ. Ханиад их дэлгэрсэн үед сонгино, сармисыг ихээр хэрэглэхэд нян устана. Ардын эмчилгээнд сонгиныг эрэгтэйчүүдийн чалх суларсан үед хэрэглэдэг байжээ.

Энэтхэгт сонгиноор шээс хөөлгөх, идээт үрэвсэл, идээт яр шархыг цэвэрлэх, аниулж эдгээхэд, түлэгдэх, хөлдөх зэрэгт хэрэглэдэг. Шинэ ургацын сонгины нухашаар үе мөч, загатнаа маажуурыг эмчилдэг.  Түүнчлэн чанамал сонгиноор шамбарамыг эдгээдэг. Хорт хаврын үед ч ашигладаг байж. Тэгэхдээ бөөр, элэг, ходоод, зүрх муутай хүмүүс их хэрэглэж болохгүй.

Сонгиныг тогтмол хэрэглэхэд цусны даралтыг зохицуулж, биеийн тэнхээ сайжирч, нян эсэргүүцэх чадвар эрс дээшилдэг байна. Чих шуугих үед сонгиныг таллан хувааж чихний ар хэсэгт үрнэ. Гар хөлөнд өргөс ороход тэр хэсгийг бас үрнэ.

Мөгөөрсөн хоолойн багтраа, харшил, хуурай ханиалга, хоолой ирвэгнэх, вирусээр үүсгэгдсэн ханиадны үед дан сонгины шөл, уусмал бэлтгэн цаг тутамд бага багаар балгаж ууна.

Бөөрөнхий сонгино селен харьцангуй ихээр агуулдаг. Үл исэлдүүлэгч энэ бодис нь эд эсийн солилцоог идэвхжүүлэн, хөгшрөлтөөс хамгаалж, хавдраас сэргийлдэг. Кальци агуулдаг тул сонгино тогтмол идэх нь яс сийрэгжихээс хамгаалж, ясны бат бөх байдлыг хангана.

Бөөрөнхий сонгино нь бусад сонгинод байхгүй цорын ганц простогландин агуулдгаараа онцлог. Энэ нь судасны ханыг тэлж, цусны өтгөрлийг багасгаж, титэм судасны эргэлтийг нэмэгдүүлдэг. Даралт байнга ихэсдэг, зүрх судасны өвчтэй хүмүүс бөөрөнхий сонгино тогтмол идэх тустай.

Газар дундын тэнгис болон Энэтхэгийн оршин суугчдын хоол хүнсэндээ байнга хэрэглэдэг улаан сонгино бие махбодиос муу холестериныг ялгаруулж, зүрхний шигдээс өвчнөөс урьчдилан сэргийлдэг болохыг тогтоожээ. Хонг Конгын эрдэмтэд холестерин ихтэй хоол хүнс хэрэглэдэг хүмүүст улаан сонгино түлхүү хэрэглүүлэхэд найман долоо хоногын дараа холестерины хэмжээ 20 хувиар буурсан байжээ. Эндээс эрдэмтэд улаан сонгиныг хоолонд тогтмол хэрэглэвэл зүрх судасны өвчнөөс сэргийлж болно гэдэг дүгнэлтэд хүрчээ.

Бөөрөнхий сонгины эмчилгээний ач тус

1. Бөөрөнхий сонгино нь цусан дах хэрэггүй өөх тос болон холестеринийг хайлуулан алга болгодог. Артерын судасны хатуурал ба цусан дахь өөх тосны хэмжээ ихдэхээс урьдчилан сэргийлэх болно.

2. Бөөрөнхий сонгино нь цусны судсыг бөглөж буй цусны бүлэгнэлээс урьдчилан сэргийлж, бүлэгнэлийг задлан алга богож өгдөг. Түүний үр дүнд цусны бүлэгнэл хурцадмал байх тохиолдолд үхэлд хүргэх болзошгүй цусны эргэлтийн эмгэг болох /зүрхний бах, зүрхний шигдээс, тархины цус харвалт/ гэх мэт эмгэгээс урьдчилан сэргийлэн эмчлэх болно.

3. Бөөрөнхий сонгино нь цусны шингэлэн, цусны зуурамтгай чанарыг бууруулж, цэвэр цусыг бий болгодог.

4. Бөөрөнхий сонгино нь цусны даралтыг багасгахад гайхалтай нөлөөтэй. Тйимээс цусны даралтаас урьдчилан сэргийлэх болон эмчилгээнд түлхүү хэрэглэдэг.

5. Бөөрөнхий сонгино нь нарийн хялгасан судсыг бэхжүүлдэг.

6. Бөөрөнхий сонгино нь захын эд эсэд хуримтлагдсан цусан дахь холестеринийг устгахад чухал үүргийг гүйцэтгэдэг бөгөөд HDL /өндөр нягтралтай липопротейн/ холестериний хэмжээш нэмэгдүүлж өгдөг.

7. Бөөрөнхий сонгино нь цусан сахарын хэмжээг бууруулах чанартай учраас чихрийн шижин өвчин эмгэгийг эмчилдэг.

8. Бөөрөний сонгино нь инсулины шүүрлийн хэмжээг нэмэгдүүлдэг учраас чихрийн шижин өвчин эмгэгийг эмчилдэг.

9. Чихрийн шижин өвчний улмаас бий болох магадлалтай артерын судасны хатуурал, цусны өндөр даралт, зүрхний шигдээс, бөөрний эмгэг, нүдний эмгэг гэх мэтээс урьдчилан сэргийлж, эмчлэх болно.

10. Бөөрөнхий сонгино нь бөөрний үйл ажиллагааг дэмжиж, бөөрний өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэн эмчлэх болно.

11. Бөөрөнхий сонгино нь цусан дахь сахарын хэмжээ хэвийн байх үед бууруулдаггүй бөгөөд цусан дахь сахарын хэмжээ өндөр болох үед бууруулан зохицуулж, сахарын хэмжээ хэвийн болох тохиолдолд үйл ажиллагаагаа зогсоодог байдаг. Үүнд хүчтэй эм тариа шиг сахарын хэмжээг хэт багасгах болон бөөрний дутагдалд оруулах гэх мэт гаж нөлөө огт байхгүй болно.

12. Бөөрөнхий сонгино нь элэгний хоргүйжүүлэх чанарыг сайжруулдаг грүтачиунаар баялаг байдаг.

13. Бөөрөнхий сонгино нь элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг сайжруулдаг учраас жирэмсний хордлого, эмний хор, аллерги зэрэгт тустай.

14. Бөөрөнхий сонгино нь элгийг эрүүл, хүчтэй болгодог ба бие мабодийн ядаргааг тайлж, өтгөн хаталт ба ядаргаанд сайн үр нөлөөтэй.

15. Бөөрөнхий сонгино нь элэгний цусны үйл ажиллагаанд тустай.

16. Бөөрөнхий сонгино нь архинаас болж алдагддаг витамин В1 ийн шимэгдэлтийг нэмэгдүүлж, хорыг саармагжуулан, элгийг хамгаалж өгдөг.

17. Бөөрөнхий сонгино нь нүдний ядаргаанаас үүдсэн өвдөлт, ном удаан харж чадахгүй болсон байдлыг урьдчилан хамгаалж, эмчилгээ хийнэ.

18. Бөөрөнхий сонгино нь нүдний эвэрлэг бүрхүүл эсвэл линз бүрхэгтэх мэт нүдэнд цагаа үүсэхээс урьдчилан сэргийлэх болно.

19. Бөөрөнхий сонгино нь нүдний эвэрлэг бүрхүүл эсвэл линзний тод байдал муудах тохиолдолд нүдний эвэрлэг болон бусад эмгэгийн нөхөн сэргэлтэнд маш сайнаар нөлөөлдөг.

20. Бөөрөнхий сонгино нь вирусэн дэхь уурагт нэвтрэн орж ариутгах нөлөөг үзүүлдэг.

21. Бөөрөнхий сонгино нь бүдүүн гэдэсний үрэвсэл болон хүнсний хордлогыг бий болгодог салтонэл вирус гэх мэт бусад хортой вирусыг устгадаг. Иймээс ходоодны хямдралд тустай.

22. Бөөрөнхий сонгино нь ариутгах чанараараа маш сайн учраас экзем гэх мэт загатнаанд сайн нөлөөтэй. Мөн бөөрөнхий сонгины ариутгах чанар нь чанаж болгосон ч өөрчлөгддөггүй. /Харин сармис бол найдваргүй юм/.

23. Шүд хорхойтон өвдөх үед бөөрөнхий сонгиныг жижиглэн нухсаны дараа хорхой идсэн хэсэгт хийвэл өвдөлт алга болно.

24. Бөөрөнхий сонгиныг түүхийгээр нь 3-8 минутын турш зажилбал ам бүрэн дүүрэн цэвэрлэгдэх болно.

25. Бөөрөнхий сонгиныг сүрьеэ болон булчин задрах тахал гэх мэт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ба эмчлэхэд хэрэглэдэг.

26. Бөөрөнхий сонгино нь ариутгах чанараараа сайн учраас мах муудахаас ч хамгаалж өгдөг.

27. Бөөрөнхий сонгино нь орчин үеийн шинжлэх ухаан ч шийдэж чадаагүй хүнд металлыг хоргүйжүүлэлтээс салган тусгаарладаг.

28. Бөөрөнхий сонгино нь кальциум ихээр агуулагдагаас гадна өсөлтийн гормонтой адил чанарыг ч агуулдаг учраас өсөлтийн насны хүүхдүүдэд үнэхээр сайн болно.

29. Бөөрөнхий сонгино нь өөх тосны хэмжээ бага, ногоо учраас уурагжилт их байдаг учраас хоол сойлт хийхэд ч тустай.

30. Бөөрөнхий сонгинод төмрийн хэмжээ ихээр агуулагддаг учраас цууны амтыг гаргахад ч туслах үүргийг гүйцэтгэдэг.

31. Бөөрөнхий сонгиныг ханиад хүрсэн тохиолдолд түүхийгээр нь, мөн буцалгаж болгон ханиадны эмээр өнгөрсөн зуунд хэрэглэж байсан.

32. Бөөрөнхий сонгино нь улаан хоолой болон уушигны амьсгалын замд гацан наалдсан хэрэггүй салстуудыг биеэс гадагшуулж байдаг чухал үүргийг гүйцэтгэдэг.

33. Бөөрөнхий сонгиныг хамар битүүрэх үед өтгөн шүүс болгоод бага багаар уувал сайжирна.

34. Бөөрөнхий сонгино нь амьсгалын замын эрхтний цэрийг устгаж өгдөг үүргийг гүйцэтгэдэг учраас ханиаданд ч сайн.

35. Бөөрөнхий сонгино нь ходоодны хоол боловсруулалт, өтгөн хаталт, сарын тэмдгийн тогтворгүй байдал, хөхний хорт хавдар, үс халзрах гэх мэтээс урьдчилан сэргийлэх ба эдгээрийг эмчлэхэд ч дээд зэргийн үр дүнг үзүүлдэг болно.

36. Бөөрөнхий сонгино нь нойргүйдэлд сайн бөгөөд сонгиноо идсэн ч болох ба түүхийгээр нь хэрчээд толгойн доороо тавин унтсан ч болно.

37. Хүүхэд таталт өгсөн тохиолдолд бөөрөнхий сонгиныг хэрчин аманд нь хийж өгвөл намдах болно.

38. Зүрх сэтгэл маш ихээр хөдлөн догдлох тохиолдолд түүхий сонгино идэхэд болно. Сонгины халуун амт болон үнэр нь мэтгэл санааг тайван болгоно.

39. Бөөрөнхий сонгино нь бие махбодын сулавтар байдал болон мэдрэлийн өвчин эмгэгт ч маш сайн. Эмчилгээ шаардлагатай хүмүүсийн хоол хүнсэнд ч хэрэглэдэг.

40. Бөөрөнхий сонгино нь цусыг цэвэршүүлдэг учраас арьсны гоо сайханд сайн бөгөөд үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлдэг.

41. Бөөрөнхий сонгино нь умайн агшилтыг дэмжих чанартай учраас төрсөн эхчүүд гам хийхэд ч үр дүнтэй байна.

42. Бөөрөнхий сонгины найрлага дахь Витамин А нь үрийн эсийн эх сурвалж бөгөөд, витамин В нь бэлгийн үйл ажиллагааг хангахад мэдрэлийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг гэдэг нь тодорхойллогдсон учраас эрэгтэйчүүдийн хувьд хэрэгэлэхэд хамгийн сайн хүнс болно.

43. Бөөрөнхий сонгино нь ялангуяа витамин В1 –ийн шимэгдэлтийг хөнгөлдөг учраас өөр хүнсний ногоо, жимс жимсгэнэтэй хольж идвэл арьсны гоо сайханд төдийгүй бэлгийн чадварт ч маш сайнаар нөлөөлдөг.

44. Бөөрөнхий сонгиныг сармистай хамт хэрэглэсэн тохиолдолд исэлдэлтийг зогсоох чанартай гэдгийг тогтоожээ. Арьс болон бие махбодын хөгшрөлт нь исэлтийн улмаас явагддаг хэмээн үзэж, эцэст нь сонгино хүний урт наслалтанд ч нөлөөлдөг гэдгийг мэдэж болно.

Emch.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.