E витамины ач тус

Twitter Print
2018 оны 05-р сар 12-нд 22:56 цагт
Мэдээний зураг,

Витамин Е нь антиоксидант (хөгширөлтийн эсрэг) нэгдэл юм. АНУ-ын нийт хүн амын 27% нь цусан дахь витамин Е-ийн хэмжээ хэвийн хэмжээнээс бага байдаг. 100 IU-ээс багагүй хэмжээгээр өдөр тутам хэрэглэхэд зүрхний өвчнөөр өвдөх эрсдлийг шигдээс өвчнөөр өвдөх эрсдэлийг 2 дахин бууруулна.

Өдөрт 50 IU-ээр хэрэглэхэд тамхичдад түрүү булчирхайн хорт хавдраар өвдөх эрсдэлийг 2 дахин бууруулдаг ба хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг. Бэлгийн үйл ажиллагааг хэвийн болгох, судас өргөсгөх, судасны ханыг бэхжүүлэх, булчингийн агшилтыг нэмэгдүүлдэг байна.

Өдөрт хүний биед шаардагдах E витамины тун:

Витамин Е-ийн өдөрт хэрэглэх тун 30-1200 IU нэгж, 400 IU нэгжээс дээш хэрэглэх үед эмчээс зөвлөгөө аваарай.

Е витамин арьсанд дараах нөлөөтэй

Байгалын чийгшүүлэгч - Лосьоноос ялгаагүй ижилхэн үр дүнтэй. Нөсөө толбо, батганы сорви, батга түргэн хугацаанд арилж, арьсыг чийгшүүлнэ.

Хөгшрөлтөөс сэргийлнэ - Е витамин нь антиоксидантаар баялаг учир уруулын хэсгийн үрчлээ болон өнгөц үрчлээг арилгаж хөгшрөлтийг удаашруулна.

Нөсөө толбо, сорвийг арилгана - Арьсыг нөхөн төлжүүлдэгч учир удсан сорвийг хүртэл хурдан хугацаанд бүдгэрүүлж шинэхэн сорвийг арилгана. Арьсанд гүн шингэдэг учир арьсны өнгөн хэсгийг эмчилдэг. Үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр хэрэглээрэй. Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй.

Е витаминыг хэрхэн хэрэглэх вэ

Орой унтахын өмнө өдөр бүр хэрэглэх хэрэгтэй. Капсулаа зүүгээр цоолж хатгаад доторх шингэн серумыг нь нүүрэндээ шууд түрхэнэ. Юун өмнө өөрийн нүүр цэвэрлэгчээр нүүрээ сайтар цэвэрлэн тоникоор арчина. Ингээд Е витаминаа түрхэнэ. Арьсанд хурдан шингэдэг учир түрхэснийхээ дараа шууд бага зэргийн иллэг хийж өгөөрэй.

Нүүрээ цэвэрлэж, угаалгүй хонуулаад өглөө нь зөөлөн нүүр цэвэрлэгчээрээ угааж арилгана. Ингэж 7 хоног өдөр тутам хэрэглэснээр та гайхалтай үр дүнг мэдрэх болно. Батга, нөсөө толбо, нүхжилт хүртэл багасна.

Зарим хүмүүс Е витамины харшилтай байж болзошгүй учир нүүрэндээ түрхэхийн өмнө гарандаа түрхэж тестэлж үзээрэй.

Эх сурвалж: beautymall.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.