Оросын вангууд хаанчлах эрхээ Монгол хаад, хатадаас авч байсан 13-14-р зууныг санагдууллаа

Twitter Print
2018 оны 05-р сар 12-нд 22:12 цагт
Мэдээний зураг,

Путиний ерөнхийлөгчийн /хааны/ Тангараг өргөх ёслолд Оросын иргэншил давхар авсан Стивен Сигал эхнэр Батсүхийн Эрдэнэтуяагийн хамт уригдан оролцлоо. 

Алтан шаргал Монгол дээлээ хараад Оросын вангууд хаанчлах эрхээ Монгол хаад, хатадаас авч байсан 13-14-р зууныг саналаа би. Эрдэнэтуяа дээлийнхээ өнгийг агуу түүхээ бодож сонгосон байх.

Сигал ч өөрийгөө буриад - монгол гаралтай гэдэг. Тэрээр Гүюг, Мөнх, Бат, Бэрх... хаадыг минь санагдууллаа. Сигал “би саяхан өөрийн ДНК шинжилгээний дүнг хүлээж авсан. Ингэхэд генетикийн хувьд би Буриад, Якутын холимог гаралтай болох нь батлагдсан” гэж ярьсан юм.

Сүбээдэй баатрыг сануулдаг тува - монгол залуу Шойгу - батлан хамгаалахын сайд, генерал ч бас харагдлаа.

Оросын вангууд 10 хувийн татвар Монгол хаадад төлөөд биеэ дааж оршиж байсан юм. Алтан ордны улс задарсны дараа Казаний хаант улсад (1438–1552) оросууд 10 хувийн татвараа алдаг оног ч төлсөөр байлаа. 

Өнөөдөр ч Москвагийн Кремлээс урагшаа /Алтан ордны нийслэл Сарай хот руу явдаг зам/ чиглэсэн Их ба Бага Ордын гудамж /улица Большая Ордынка и улица Малая Ордынка гэж бий. Монголчууд Татвараа авах гэж энэ гудамжаар ирж буцдаг байж.

Москвад мөн монголын цөөн тооны цэргүүд аравтаараа амьдарч байсан Аравт буюу Арбатын гудамж бий. Монголчуудын амьдарч байсан газрыг /метроны буудлыг/ бас Китай город гэж оросууд нэрлэсэн байдаг.

Оросын шашны тэргүүнийг Алтан ордны хаад томилж, Зарлиг гардуулдаг байж. Оросууд хааны зарлигаа ичээд устгасан. Шашны зарлиг зарим нь байдаг. 1313 онд Узбек хааны метрополит томилсон зарлигийг /арлик/ үзнэ үү. 

Бат болон түүний хүү Сартак охидоо Оросын вангуудад хатан болгон өгч монгол цустай хаад Оросыг захирах болжээ. Орос хэлэнд монгол гаралтай дараах нэрсүүд судлагдаад байна.

Хаймиш хатны гараас Андрей, Александр Невский нар Оросыг хувааж хаанчлах эрхийн зарлигаа авч байсан билээ.

1243 онд Ярослав Всеволодович Бат хааны гараас Владимирийг хаанчлах пайз авсан, Тэрээр 1246 онд Гүюг хаанаас Оросыг захирах зарлигаа авах гэж Хар хоринд айлчлах үедээ нас баржээ.

Оросын хаад Хар хоринд ирж хааны эрхийн Зарлиг \Оросууд Ярлык гэж нэрлэдэг\ авдаг байсан. Зарлиг гэдгийг ярлик гэж дуудсан бололтой.

Ярославын дараа түүний ах Святослав Всеволодович Монгол их хааны зарлиггүй хаан болсон тул хоёр хүү нь гомдол гаргаж, Бат хаанаас зарлиг хүсэж уралдан очжээ. Бат тэднийг Хар-Хорин руу явуулжээ.

1246 оны 6-7 дугаар сард Гүюгийг их хаанаар өргөмжлөх ёслолд Оросын ван Ярослав иржээ.

1247 онд Гүюг хааныг нас барсны дараа хаан төрийг барьж байсан их хатан Огул Хаймиш Ярославын хүү Александр, Андрей нарыг Хар Хоринд дуудаж Оросыг хувааж өгчээ. Александр дахин хоёр удаа Хар хоринд очиж их хаантай уулзаж байсан.

    

1251 онд Александр Алтан ордны улсад ирж, Батын хүү Сартагтай ах дүүгийн тангараг тавьж, Бат хааны хүү болжээ.

1251 онд Андрей Монголын эсрэг тэмцэад ялагдан Швед рүү зугтсаны дараа Владимирийн их ванлиг түүний мэдэлд иржээ. 

1252 онд Батхаан өөрийн хүч нөлөөгөөр Мөнхийг хаан ширээнд суулгамагц Александрийг дуудаж Оросын их хаан болгожээ.

1262 онд Александр дахин Алтан Орд руу явсан боловч удалгүй өвдөж нас барсан байна.

Намжаагийн Дашзэвэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.