2018 оны 05-р сар 11-нд 19:42 цагт

Хамгаалалтын албанд хөөгдсөн ахмад дайчныг Путин хамт явахыг урьжээ

Москва хотын Улаан талбайд Аугаа эх орны дайны ялалтын 73 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн жагсаалыг “Первый канал” суваг Youtube-ээр шууд дамжуулах үеэр Улаан талбайд ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний хамгаалагч нар түүнтэй ойр явсан нэгэн ахмад дайчныг түлхэж холдуулсан байна. Гэсэн ч Путин ахмад дайчиныг зорин очиж уулзаад өөртэйгөө хамт Александрын цэцэрлэг рүү хамт явахыг хүссэн байна.

Тухайн үед Путин Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар Александрын цэцэрлэг рүү нэр нь тодроогүй баатруудын хөшөөнд цэцэг өргөхөөр явж байсан аж.

Владимир Путиний “өмөөрсөн” ахмад дайчныг хошууч генерал Дмитрий Петрович Сыркашев гэдэг аж. Тэрбээр баруун болон Белорусын гуравдугаар фронтод байлдаж, Кенигсберг хотыг дайран эзлэх, Смолескийг чөлөөлөхөд оролцож байжээ.

Дайны үед тэрээр хоёр удаа шархдаж, 1943 онд нуруундаа буудуулж байсан аж. Ахмад дайчин Ялалтын парадад жил бүр оролцож байсныг телевизийн суваг тэмдэглэжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.