Ерөнхий сайд У.Хүрэлсүх сувилагчдын төлөөллүүдийг хүлээн авч уулзав...

Twitter Print
2018 оны 05-р сар 11-нд 16:08 цагт
Мэдээний зураг,

Маргааш Олон улсын сувилагчдын баярын өдөр. Энэ өдөртэй холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сувилагч нарын төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтад Улсын нэгдсэн төв эмнэлэг, Эмнэлгийн тусгай мэргэжлийн төв, Сувилагчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл,  Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгийн нэгдсэн төв эмнэлэг болон сумын хүн эмнэлгийн сувилагчид оролцжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд маргааш тохиох “Олон улсын Сувилагчийн өдөр”-ийн мэнд хүргэлээ. Засгийн газрын тэргүүний хувьд сувилахуйн ухааны ажилтан, албан хаагчдад хүндэтгэл үзүүлж,  тулгамдаж байгаа асуудлыг нь сонсох, шийдвэрлэх зорилгоор  уулзаж байгаагаа хэлсэн юм. Сувилагч нарын төлөөлөл цалин хөлсийг нэмэгдүүлэх,  орон сууцны хангамжийг сайжруулахад Засгийн газраас дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдгээ илэрхийлжээ.

Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилчин байдгаас 12000 нь 26 төрлөөр мэргэшсэн сувилагч, сувилахуйн ухааны мэргэжилтнүүд байна. Тэдгээрийн 97 хувь нь эмэгтэй, дундаж цалин 400.000-500.000  төгрөг ажээ. Сувилагчдын цалинг ажлын байран дахь бүтээмж нөхцөлтөй нь уялдуулан 7-49 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлагатай  гэж үзэж байгаагаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэв. Үүнд жилдээ 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдахаар тооцоо гарсан байдаг. Мөн 5000 сувилагчийг орон сууцжуулж, ипотекийн зээлд хамруулах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлжээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (59.153.87.203) 2018-05-14 15:04
      • 0
      • 0

      цалинг нь даруйхан нэмэх хэрэгтэй дээ ярих биш хэрэгжүүлэх нь чухал байна даа

      Хариулах

    • Зочин

      (122.201.22.211) 2018-05-14 13:25
      • 0
      • 0

      Ajliin bair!ii buteeljeer gedeg ni zov bolj. Yagaad gevel buh emch suvilagchuud utsaa uhaad l suuj baigaa bolohooroo muu tsalin avdag daraa ni ichihgui uilchildeggui ard tumneesee tsalin nem gej shaarddag

      Хариулах