Өнөөдөр бүх нийтээрээ мод тарина...

Twitter Print
2018 оны 05-р сар 12-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээ өнөөдөр болно. Өнөөдөр 11.00-14.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хаврын мод тариалалт болно. Нээлтийн арга хэмжээ өглөө 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилууртай төв талбайд эхлэх юм.

Мод тарилтын нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, НЗДТГ-ны удирдлагууд, УИХ-ын зарим гишүүд, иргэд, байгууллага хамт олны төлөөлөл оролцоно. Энэ хавар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн цэвэр усны эх үүсвэр болох гүний худгийг хамгаалах хамгаалалтын зурвас хэлбэрээр 8 төрлийн 5000 орчим мод тарина.

Харин Сэлэнгэ, Булганаас нэг бүрийг нь 1000-10.000 төгрөгөөр худалдан аваад Улаанбаатарын гудамжинд нэг бүрийг нь 380 мянгаар үнэлэн худалдан аваад суулгаж байгаа нарс моддын ихэнх нь үндэс нь гэмтсэн, суулгаснаас хойшхи усалгаа тордолгооны ажил төдийлөн хангалттай бус байгаатай холбогдуулан Улаанбаатарын олон иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд “Эдгээр нарс модод 2-3 жилийн дараа гэхэд ихэнх нь хатаж шарлаад үхсэн байх болно. Тэр үед өнөөдрийн Улаанбаатарын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон дендрологич асан, профессор хэмээгдэх Б.Чимид болон хотын захирагч Су. Батболдын орлогч нартай хариуцлага тооцох уу” хэмээсэн хариуцлагын асуудал тавьсаар байгаа юм.

Харин энэ олон нарс моддын ургалт болон амь насыг нь чухам хэн хэн хариуцах нь одоогоор төдийлөн тодорхойгүй байгаа нь ихээхэн анхаарал татсаар байгаа юм...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.