НИТХ дахь МАН-ын Бүлгийн дарга С.Мөнхчулуун Ханой хотын НХ-ны дэд дарга Дао Дык Тоаныг хүлээн авч уулзав...

Twitter Print
2018 оны 05-р сар 11-нд 14:56 цагт
Мэдээний зураг,

Монгол Улс, БНСВУ хооронд дипломат харилцаа тогтоосны 64, Улаанбаатар болон  Ханой хотууд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Улаанбаатар Хот 1982 онд Ханой хоттой анх харилцаа тогтоон 1998 онд “Улаанбаатар хот, Ханой хот хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Санамж бичиг” байгуулсантай холбогдуулан Ханой хотын Намын хорооны дэд дарга Дао Дык Тоан болон зочид төлөөлөгчид холбогдох албаныханы Улаанбаатар хотод хийж буй айлчлалын хүрээнд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун хүлээн авч уулзлаа.

Хүндэт зочдыг өчигдөр Нийслэлийн Монгол Ардын Намын дарга бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Батболд хүлээж авч уулзсан бол өнөөдөр нийслэлийн Монгол Ардын намын хорооны дэд дарга, НИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга С. Мөнхчулуун Ханой хотын Намын хорооны дэд дарга Дао Дык Тоан болон зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Дао  Дык Тоан нь Ханой хотын Засаг даргын орлогч бөгөөд Коммунист намын дэд даргын албыг хашдаг ажээ.

Энэхүү уулзалтад Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга Б.Мөнхжаргал, Нийслэлийн Монгол Ардын Намын Хяналтын хорооны дарга О.Оюун Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  хатагтай Доан Тхи Хыөнг, Ханой хотын Намын хорооны Байнгын хорооны гишүүн, Нийгмийн хөдөлгөөний хорооны дарга Нгуен Лан Хонг, Ханой хотын Ардын хорооны дэд дарга Ноён Нгуен Доан Тон, Намын хорооны Зохион байгуулалтын зөвлөлийн дэд дарга Дунг Хой Нам,  Хяналтын хорооны дэд дарга Нгуен Ди Хонг болон бусад албаныхан байлцав.

Ханой хотын Намын хорооны дэд дарга Дао Дык Тоан “Хоёр хотын харилцаа боловсрол, соёл урлаг, аялал жуулчлал төдийгүй эдийн засгийн салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна” хэмээн нийслэлийн Монгол Ардын намын хорооны дэд дарга, НИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга С. Мөнхчулууныг БНСВУ-ын Ханой хотод хүрэлцэн ирэхийг урьжээ. Ийнхүү НИТХ дахь МАН-ын Бүлгийн дарга С.Мөнхчулуун болон БНСВУ-ын нийслэл Ханой хотын Намын хорооны дэд дарга Дао Дык Тоан нарын уулзалт элэгсэг халуун дотно уур амьсгалд болж өнгөрлөө...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.