Д.Тэрбишдагва гишүүн Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийг ахална...

Twitter Print
2018 оны 05-р сар 11-нд 14:11 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр “Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очирыг чөлөөлж, оронд нь Д.Тэрбишдагва гишүүнийг томиллоо. Учир нь энэхүү Ажлын хэсгийг ахалж байсан Д.Дамба-Очир гишүүн өөрөө энэ ажлаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн учир УИХ-ын дарга ийнхүү захирамж гарган Д.Тэрбишдагва гишүүнийг Ажлын хэсгийн ахлагчаар томилжээ. Д.Тэрбишдагва гишүүний хувьд Монголын улстөрд орж ирэхээсээ өмнө ХБНГУ-л Элчин сайдаар ажиллаж, Берлин хотод Элчин сайдын яамны тохилог байшинг бариулж, хоёр жил Элчин сайдаар ажилласныхаа дараа Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан билээ. Тэрээр хамгийн сүүлд 2016 оны УИХ-ын сонгуулиар УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдож, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан, Монголын улстөр дэх эх орон, сонгогч ард түмнийхээ эрх ашгийн төлөө уйгагүй шударгаар ажилладаг цөөхөн гишүүдийн нэг билээ. Рио Тинтотой байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын шударга бус гэрээг эхнээс нь хамгийн их шүүмжилж, С.Баяр болон Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Д.Зоригт нарын хийж, гарын үсэг зуран баталгаажуулсан Монгол Улсад өнөөдрийг хүртэл ихээхэн алдагдалтай байгаа гэрээг ширүүхэн шүүмжилсээр ирсэн гишүүн юм. Өнөөдөр шалгалтын Ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон түүний өргөтгөсөн багт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг нэмж томилохоор шийдвэрлээд байгаа юм.

Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-нд гаргасан захирамжийн дагуу “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллаж байсан бөгөөд дээр нь нэмж Д.Тэрбишдагва тэргүүтэй таван гишүүн шинээр нэмж оруулсан нь Монгол Улсад үр ашгаа өгөхгүй шахам байгаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний алдааг засан сайжруулж, Монголын ард түмэнд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах нь тодорхой юм. Учир нь энэ Ажлын хэсгийг ахлах Д.Тэрбишдагвын хувьд Сонгинохайрхан дүүргийн сонгогч иргэдийн итгэлийг ихээхэн хүлээж, улстөрд шударга бусаар ажиллаж байгаа гишүүдтэй ширүүхэн тэмцэл явуулсаар ирсэн Монголын улстөр дэх хамгийн шударга, үнэн зөв шүүмжлэлийг өрнүүлсээр ирсэн цөөхөн гишүүдийн нэг билээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.