Д.Трамп Сингапурыг сонголоо...

Twitter Print
2018 оны 05-р сар 11-нд 12:37 цагт
Мэдээний зураг,

Тив алгасах пуужин нь 13 мянган км-т дүүлэх чадалтай болсноороо АНУ-ын хаана ч тусч чадах нь тодорхой болж, далайн цаадах Америкчуудыг түгшээх болсон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун удахгүй болох АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хийх уулзалтаа газар зүйн байрлалын хувьд өөрийнх нь улсад хамгийн ойр, тэгээд ч өвөө, аав хоёрынх нь үед ихээхэн зузаан, найрамдалт харилцаатай явж ирсэн Монгол Улсын нийслэл Улаанбаатарыг хэмээн сонгоод байсан билээ. Түүний хувьд ОХУ, болон БНХАУ-ын дунд оршдог Монгол Улс нь Зүүн Хойд Азидаа хамгийн боломжит хувилбар байсан нь гарцаагүй билээ. Яагаад гэвэл нэгдүгээрт Монгол нь дефакто төвийг сахисан улс. Хоёрдугаарт 1992 оноос 2002 он хүртэл ажиллаж байж дангаараа “Цөмийн зэвсгээс ангид” гэдэг статусыг их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлсэн учир ихээхэн найдлага төрүүлж байсан нь тодорхой. Учир иймээс Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Монгол Улсыг сонгох сонирхолтой байсан бол эцсийн мөчид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэд бүтцийн хөгжил сайтай Сингапурыг сонгож, тэнд Ким Жон Унтай уулзана гэдгээ мэдэгдчихлээ.  

Олон улсад нэлээдгүй хүлээлт үүсгээд буй Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт болох газраар Монгол, Сингапур хоёр тунаж үлдсэн гэж Өмнөд Солонгосын томоохон сонин мэдээлж байсан нь саяхан боловч ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгчийн ивээлд Сингапур улс орж, уулзалт болох орноор тодорлоо.

Эх сурвалжуудын мэдээлж байснаар “Уулзалт болох газруудаар Швейцар, Швед зэрэг европын орнууд нэр дэвшээд байсан ч эдгээр газруудад Ким Жон Ун өөрийн биеэр очиход бэрхшээлтэй гэж үзэн хассан” гэдэг. Харин эцэст нь Сингапур, Монгол хоёрын алийг нь сонгохоо шийдвэрлэж, Сингапурыг сонгосноор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот шалгаруулалтаас хасагдлаа.   

Эцсийн эцэст Америк-Хойд Солонгосын удирдагчдын хамгийн анхны уулзалт энэ тавдугаар сард юмуу эсвэл ирэх зургаадугаар сард болохоор тогтож байсан ч ирэх зургаадугаар сарын 12-нд Сингапурт болохоор тогтсоныг АНУ-ын Тагнуулын төв газар болон Батлан хамгаалах яамнаас нь мэдэгдсэн нь тэдний Ерөнхийлөгч Д.Трампын гаргасан эцсийн шийдвэр байсан гэдэг нь тодорхой боллоо.

Европын орнуудад Ким Жон Ун Зөвлөлтийн үеийн “Чаммэй-1” хувийн онгоцоор дундаа сааталгүй очиход хүндрэлтэй хэмээж байсан бол одоо Сингапурт очиход ямар нэгэн хүндрэл гарахгүй болж байх шиг байна. Учир нь Сингапур нь Хойд Солонгосоос 4700 км-ын зайтай байдаг учир 5000 км-т саадгүй нисэх боломжтой “Чаммай-1” онгоцоороо ч нисээд очих боломжтой болж байгаа ажээ.  

Уг нь бол АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг Шведийн нийслэл Стокгольм хотод хийхээр тооцоолж байсан ч Хойд Солонгосоос 7200 км-ийн зайд оршдог бол Швейцар 8500 км хол учир Ким Жон Ун яагаад ч хувийн онгоцоороо очих боломжгүй байжээ. Галт тэргээр явъя гэхэд ч замдаа баахан бууж суух чирэгдэл гарах байсан тул ийнхүү өмнөд Азийн Сингапурт уулзалдахаар болжээ.

Уг нь бол Хятад, Оросын дунд орших Монгол нь Хойд Солонгосын албаныхан, барууны орнуудын эрдэмтдийг хамарсан хэлэлцүүлгүүдийг зохиож байсан туршлагатай. Мөн Ким Жон Ун сумны хамгаалалттай галт тэргээрээ очиход ч таатай орон юм гэж БНСУ-ын “Жүнан Илбо” сонинд бичиж байсан ч эцэстээ Д.Тармпын сонголтоор Сингапур улс түүхэн уулзалтыг хүлээн авахаар болж байна.  

Монгол Америктай найрсаг харилцаатай ч дэд бүтэц нь хөгжөөгүй гэж үзсэн Д.Трамп ийнхүү Сингапурыг сонголоо. Энд л гэж дурдахад Сингапурыг сонгосон гол шалтгаан нь аюулгүй байдал болон дэд бүтцийн хувьд хөгжингүй, энэ нь түүхэн уулзалтаа олны анхаарлыг татахуйц тансаг газарт хийх сонирхолтой Д.Трампын сонирхолд нийцсэнтэй холбоотой ажээ. Түүнчлэн Сингапур нь Хойд Солонгосоос 4700 км-ын зайд оршдог учир Ким Жон Ун онгоцоороо очих боломжтой төдийгүй төвийг сахисан орон гэж БНСУ-ын “Жүнан Илбо” сонинд бичиж байсан нь Д.Трампад ихээхэн таалагдаж ийнхүү Өмнөд Азийн Сингапур улс түүхэн уулзалтыг зохион байгуулахаар боллоо.

Харин Ц.Элбэгдоржийн санаачилга зүтгэл ийнхүү аман хүзүүдэж, “Монгол Улс дэд бүтцийн хөгжил муу. Тэгээд ч Сингапур нь дээд зэргийн хөгжилтэй, төвийг сахисан орон” хэмээн магтагдсаар Монгол Улс аман хүзүүний тоосонд даруулсаар хоцорлоо...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.142.94) 2018-05-11 21:18
      • 0
      • 2

      Америкчууд Монголын ардчилалыг дэмжихэд Монголд уулзах хангалтай хугацаа өгсөн шүү Сингапур Монгол тунаж үлдлээ Америк зарлаж мессэж өгч байсан Гэтэл төрд шургалсан орос лоббичид Америк хөрөнгө оруулалтын эсрэг ард түмнээ айлгасан пиар тараах хэвлэлд орос троллууд эрээчиж Путиний засаглал тулгадаг ерөнхийлөгч Трамп руу загнасан мэндчилгээ илгээж оросоос айсан гадаад яамныхан олигтой хөдлөөгүй юм шүү дээ оросын хяналтанд орсон Монгол улсаас Сингапурыг Трамп сонгосон зөв болсон

      Хариулах

    • Зочин

      (203.169.49.93) 2018-05-11 17:37
      • 0
      • 1

      Эдийн засаг нь сул яаж ч рекламдаад цагийн л гарз.

      Хариулах