Америк, Хойд Солонгосын төрийн тэргүүнүүд Сингапурт уулзахаар боллоо

Twitter Print
2018 оны 05-р сар 11-нд 10:02 цагт
Мэдээний зураг,

Олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун нарын уулзалт хэзээ, хаана болох нь ТОДОРХОЙ боллоо.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай 6 дугаар сарын 12-нд Сингапурт уулзах тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан өчигдөр пүрэв гарагт мэдэгдлээ.

“Ким Жөн Унтай хийхээр төлөвлөсөн уулзалт 6 дугаар сарын 12-нд Сингапурт болно. Дэлхий дахины энх тайвны төлөө бид энэ мөчийг онцгой байлгахыг хичээх болно” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.


Энэ уулзалт нь АНУ-ын ерөнхийлөгч нараас Умард Солонгосын аль нэгэн удирдагчтай биечлэн уулзаж байгаа анхны тохиолдол юм.

Уг уулзалтыг хоёр Солонгосын хилийн заагт байрших цэрэггүй бүсэд хийх үү, Монгол улсад хийх үү гэдгийг АНУ-ын албаны хүмүүс хэлэлцэж байсан ч ийнхүү Сингапур хот улсыгэнэхүү түүхэн уулзалт зохион байгуулагдах газраар сонголоо. 

Эх сурвалж: CNN News

М.Билгүүн, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.