Сармис бол байгалийн хүчтэй антибиотик

Twitter Print
2018 оны 06-р сар 14-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Сармис бол байгалийн хүчтэй антибиотик. Биеийн эсэргүүцэл сайжруулна. Хоолны дуршил сайжруулж, шингээлт нэмэгдүүлнэ, ханиад томуунд маш сайн, залуужуулж, цус шингэлнэ гэх мэт маш олон ашигтай үйлчилгээтэй. Харин нэг гэм нь агуулж буй идэвхит бодисын улмаас үнэр нь тааруухан байдгаас болоод олон хүн ийм ашигтай ногоог хэрэглэхээс татгалздаг. 

Амт үнэрийг нь дарах гэж чанаж болговол үнэт чанар нь үгүй болдог. Харин эдгээр бэрхшээлээс зайлсхийх нэг аргыг та нартаа танилцуулья.

Энэ бол сармис зөгийн бал хоёрын холимог юм. Холимог гэхээсээ балтай сармис гэвэл илүү тохирно. Бал нь бас маш сайн талуудтайг бүгд л мэднэ дээ. Энэ хоёр хольц нь нийлэхээрээ бие биенийхээ үйлчилгээг улам нэмэгдуулж сайжруулахаас гадна нөгөө айхтар сармисны үнэр амтыг дарах шилдэг арга болж чаддаг. Үүнийг хийх нь маш амархан харин гол түүхий эд болох сайн чанарын эко сармис, боловсруулалтанд ороогүй натурал бал олох нь жаахан хэцүү байж магад.

Хийх арга: 

Эхлээд Монголд ургасан сармисаа хальсалж цэвэрлээд жижгэвтэр таглаатай шилэнд бүхэл хумсаар нь хийнэ. Дээрээс нь цэвэр балаа сармисаа далд ортол нь нэмнэ. Доторх хийг нь арилгах зорилгоор модон халбагаар бага зэрэг хутгаж болно. Сайн таглаад хөргөгчинд 7-10 хоног хадгалаад балтай сармис бэлэн болно.

Хэрэглэх:

Биеийн эсэргүүцэл сулрах, ханиад томуу хүрэх янзтай байвал сармиснаасаа нэг хумсыг авч иднэ. Өдөрт 3-4 хумс идэж болно. Бас балнаас нь халуун цайндаа хийж ханиадны сироп болгон хэрэглэж болдог. Жирийн үед өдөрт нэг хумс идээд байх нь олон талын ашигтай. 

Зарим хүмүүс сармисаа жижиглэж хэрчээд хийдэг. Сармис ханхлуулахаас эмээдэг хүмүүст үнэр амтыг нь багасгаж чадах ийм аргаар сармисыг хэрэглэж, эрүүл мэнддээ анхаарч болно.;

Бал хэрэглэдэггүй, ногоон хоолтон хүмүүс сармисыг maple syrup-т дарж туршиж болно. Хэдэн хумс сармис жижиг шилэнд хийгээд, эсвэл нэг хумсыг жижиглэж хэрчээд (сиропоо хэмнэх зорилгоор) багахан maple syrup нэмээд сайтар таглаад хөргөгчинд 7 хонуулаад амтыг нь үзэж болно. Таалагдахгүй байж болно. Гол нь сармисны идэвхит бодисуудыг нь устгахгүйгээр амт үнэрийг нь дарж хэрэглэх зорилготой юм.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.