С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн нэг сар хорино...

Twitter Print
2018 оны 05-р сар 10-нд 17:45 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг  батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих захирамж гаргаад байсан.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хувьд 461 дүгээр хорихоос шүүх хуралд цахим байдлаар оролцсон бол хурлаас тэднийг Монгол улсын хилээр гаргахгүй байх хязгаарлалт тогтоон батлан даалтад гаргах шийдвэр гаргасны дараа прокурорын зүгээс тус шүүхийн Ерөнхий шүүгчид эсэргүүцэн гомдол гаргасан юм.

Тэгвэл 30-хан минутын өмнө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын гомдлыг хянан хэлэлцээд С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг дахин нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ.

Өнөөдрийн шүүх хуралд С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын өмгөөлөгчид хүрэлцэн ирээгүй бөгөөд ийнхүү тэднийг эрх чөлөөтэй болгохыг эсэргүүцсэн прокурорын гомдол биелэгдэж, тэд хорих 461 дүгээр ангид дахин нэг сар хоригдохоор боллоо. 

Тэдний хувьд С.Баярын зүгээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Рио Тинтод тун ч ашигтай байдлаар хийлгэж, Монгол Улс ихээхэн алдагдал хүлээх нь тодорхой болсон бол Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа УИХ-тай ч зөвшилцөлгүй дур мэдэн Дубайд нисч очин Рио Тинтогийн ноёдтой Оюутолгойн далд уурхайн гэрээнд гарын үсэг зуруулснаар Монгол Улс дахин 2 тэрбум ам долларын алдагдал хүлээх нөхцлийг бүрдүүлсэн билээ.

Ийнхүү эх орон, ард түмнийхээ баялгийг Рио Тинтогийн ноёдод бэлэглэж өөрсдөө чамгүй ашиг хүртсэн С.Баяр, Ч.Сайханбилэг нар дахин нэг сар эрхээ хасуулж, 461 дүгээр хориход хоригдох нь тодорхой болов...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.