Ерөнхийлөгч Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг Элчин сайдаар томилохыг дэмжсэнгүй

Twitter Print
2018 оны 05-р сар 10-нд 11:21 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай саналаа хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвшилцөх саналд:

  1. Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг,

  2. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг,

  3. Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,

  4. Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр саналд тусгасан байна.

Засгийн газраас нэр бүхий зургаан хүнийг элчин сайдаар томилуулах хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан. Ерөнхийлөгч Н.Тулга, О.Энхцэцэг, Д.Батжаргал, Я.Ариунболд нарыг элчингээр томилох Засгийн газрын саналыг дэмжиж буйгаа илэрхийлэн ийнхүү УИХ-д хүсэлтээ албан ёсоор тавьсан байна.

Харин Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг элчингээр томилох асуудлыг дэмжээгүй тул АТГ-д холбогдох материалыг нь хянуулаагүй аж. Засгийн газраас энэ удаа Г.Тэнгэрийг Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Н.Чимгүүндарийг Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан юм.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.16.139) 2018-05-11 23:10
      • 0
      • 0

      Энэ 2 ч арай жулдана аа.Баттулгаа боль боль

      Хариулах

    • Зочин

      (49.168.242.198) 2018-05-11 07:07
      • 0
      • 0

      Улс төлөөлөх хүмүүс арай л биш байна шүү

      Хариулах

    • zochin

      (182.160.36.92) 2018-05-10 13:58
      • 0
      • 0

      Zuv zuv. Gehdee ATG t uguh heregtei de, ene Tengerees lav yum garna, aimaar bayan shde.

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.78) 2018-05-10 12:47
      • 0
      • 1

      Ерөнхийлөгчийн зөв өө, насны хий нь гараагүй хүмүүс байна

      Хариулах

    • Зочин

      (66.181.185.167) 2018-05-10 11:51
      • 0
      • 1

      Яасан залуу хумуус вэ? Мэргэжил мэдлэг, туршлага дадлага нь хурэх юм уу? Дипломатч байж чадах уу?

      Хариулах