С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих санал гаргажээ...

Twitter Print
2018 оны 05-р сар 09-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа билээ. Тэднийг Оюутолгой гэрээ, Дубайн гэрээтэй холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдан хорьсон. Өнөөдрийн хувьд С.Баяр нь 461 дүгээр хорихын эмнэлэгт байгаа бол Ч.Сайханбилэг томоохон эсэргүүцлийн захиа илгээчихээд хорих камерт сууж байгаа.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг нэг сар цагдан хорих хугацаа маргааш дуусч байгаа билээ. Тиймээс тэднийг үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах хүсэлтийг өнөөдөр прокуророос Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд ирүүлсэн байна.

Тэднийг үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг шийдэх шүүх хурал маргааш өглөө 09:00 цагт тус шүүхэд товлогджээ. Өнгөрсөн долоо хоногт прокурорын хүсэлтийн дагуу Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг дахин 15 хоног цагдан хорьж шалгах шийдвэрийг шүүхээс гаргасан. Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан байдаг.

Харин Ерөнхий сайдууд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар нь Монголд ихээхэн алдагдалтай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Рио Тинтотой байгуулсан нүгэлээ эдлэн хоригдож байгаа бөгөөд маргааш тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх аж. Гол нь шүүх хуралд тэдний өмгөөлөгчид ямархуу эсэргүүцэл, хандлага үзүүлэхээс шалтгаалан шүүгчид санал дүгнэлтээ гаргах болов уу...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.