Тагтнаас унах гэж байсан хүүхдийг аварсан цагдаа “Шударга журам” медалиар шагнууллаа

Twitter Print
2019 оны 10-р сар 29-нд 12:23 цагт
Мэдээний зураг,

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших есөн давхар орон сууцны хамгийн дээд давхрын тагтнаас дүүжлэгдэн унах гэж байсан гурван настай хүүхдийг хөрш айлынх нь цагдаагийн ахмад ажилтан аварсан билээ. 

Тэгвэл хүүг аварсан ТЦА-ны ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаяр  өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнагджээ. Тэрбээр жаахан л удсан бол бяцхан хүүхэд амиа алдах байсан бөгөөд цаг алдалгүй иргэний үүргээ биелүүлж аварсан нь нийгмийн сүлжээнд цацагдаж, олон нийт шударга журам медалиар түүнийг шагнахыг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. 

Тухайн үед болсон явдлын талаар Л.Отгонбаяр “Амралтын өдөр гэртээ амарч байтал хажуу айлын хүүхэд уйлсан. Охин маань гарч хараад хүүхэд унах гэж байна гэж хэлсэн. Тэгээд тагтны хашлага давж, хүүхдийг аварч, гэрт нь оруулж өгөхөд хүн байгаагүй” хэмээн ярьж байсан юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.