Усанд сэлэгч хөвгүүдийн амжилт...

Twitter Print
2018 оны 05-р сар 09-нд 12:12 цагт
Мэдээний зураг,

Монголын өсвөрийн усанд сэлэгч хөвгүүд мундаг амжилт гаргаж эхэлжээ. БНХАУ-ын Шанхай хотод болсон усанд сэлэлтийн “Shanghai Swim championships 2018” тэмцээнд Монголын өсвөрийн тамирчид амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.  

Энэ тэмцээнд дасгалжуулагч С.Саранчимэгийн удирдлага дор оролцсон манай өсвөрийн тамирчдаас хөвгүүдийн 200 метрийн араар даллах төрөлд Ж.Эрхэс алтан медаль хүртсэн бол Ш.Түшиг хүрэл медаль хүртсэн байна. Мөн 100, 200 метрийн өврөөр даллах төрөлд А.Хосбаяр мөнгө, 100 метрийн далайн гахайн сэлэлтээр Ө.Амарсанаа хүрэл медалийн эзэд болжээ. Өсвөрийн усанд сэлэлтийн тамирчдын ангиллын зай тус бүрт 20-30 тамирчин хурдаа сорин өрсөлдсөн байна. Манай өсвөрийн тамирчид өнөөдөр эх орондоо ийм амжилттайгаар газардсан байна. Товчхондоо Монголын усанд сэлэгч хүүхдүүд Ази тивдаа гайгүй сайн өрсөлдөж эхэлжээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.