2018 оны 05-р сар 08-нд 13:58 цагт

Ерөнхийлөгч Путины тангараг өргөх ёслол

Аугаа их ялалтын баярын өмнөхөн буюу энэ сарын 7-нд Кремльд ОХУ-ын улиран сонгогдсон ерөнхийлөгч Владимир Путин тангараг өргөж, эх орноо дөрөв дэх удаагаа удирдах ажлаа албан ёсоор эхлүүллээ.

Түүнийг ОХУ-ын үндсэн хуулийн өмнө тангараг өргөсний дараа, Үндсэн хуулийн цэцийн дарга ерөнхийлөгчийн одон тэмдгийг Путинд  гардуулсан байна.

Владимир Путин тангараг өргөх ёслолд хэлсэн үгэндээ "Эх орныхоо энх тайвныг хамгаалах, хөгжил дэвшлийн төлөө үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлана. ОХУ эрчтэй хөгжсөн, орчин үеийн улс байх ёстой учраас цаг үеийн сорилтыг даван гарахад бэлэн байж, олон улс дахь байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ улс орноо тасралтгүй  хөгжүүлнэ. Мөн гадаад орнуудтай яриа хэлцэл хийж, харилцаа холбоогоо нягтруулан, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, харилцан ашигтай хамтран ажиллахад ОХУ бэлэн байна" гэлээ.

Мөн өдрийн тангараг өргөх ёслолд ОХУ-ын олон салбарын 3000  гаруй төлөөлөгч оролцжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.