Ц.Амгаланбаярыг авч хаяхаар болжээ...

Twitter Print
2018 оны 05-р сар 08-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

ШШГЕГ-т жил орчмын өмнө эхэлсэн халаа сэлгээний ажил өндрөө авч тус газрын дарга, Бригадын генерал Ц.Амгаланбаярыг тун удахгүй чөлөөлөх талаар яригдаж эхэлжээ. Өнөөдөртөө Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа Ц.Амгаланбаяр нь Онцгой байдлын Ерөнхий газрын даргаар 2008-2012 онд ажиллаж байсан бөгөөд 2016 оны есдүгээр сард ШШГЕГ-ын даргаар томилж байжээ. Тэгээд ч түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар Бригадын генерал цолыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгож байсан байдаг.

Тэгвэл өнөөдөр Төрийн ордны хонгилоор нисч байгаа “Бор шувууд”-ын жиргээгээр бол ШШГЕГ-ын шинэхэн даргаар ЦЕГ-ын дэд дарга Зандраагийн Дашдаваа гэгч эрхмийг дэвшүүлэн томилох тохироо хийгдсэн гэж байнам. Цагдаагийн хурандаа цолтон З.Дашдаваа нь цагдаагийн байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байгаа нэгэн бөгөөд 2017 оны гуравдугаар сард ЦЕГ-ын дэд даргаар томилогдож байжээ.

Тэрбээр ЦЕГ-ын дэд даргаар томилогдохоосоо өмнө Хэнтий, Говь-Алтай аймгуудад удирдах алба хашиж байснаас гадна дараа нь Улаанбаатар руу шилжин ирж Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд, Эрүүгийн цагдаагийн газар болон ЦЕГ-т ажиллаж байсан туршлагатай нэгэн гэнэ. Ихэнхдээ цагдаагийн хэлтсүүдэд удирдах ажил гүйцэтгэж явсан З.Дашдаваа нь гүйцэтгэх ажлын багагүй туршлагатай, ЦЕГ-т дэд даргаар ирээд ажилдаа нэлээд гаршиж байсан нэгэн гэдгийг мэдээлж байна.

Тэгвэл жил гаруйн өмнөөс ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга байсан М.Алтан-Очир зэрэг удирдах албан тушаалтнуудыг чөлөөлөн өнөөдөр Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллуулж байгаа бол тэргүүн дэд даргаар н.Элбэгсайхан, дэд даргаар Туулхүү зэрэг хүмүүсийг томилон ажиллуулж байгаа ШШГЕГ-т ийнхүү халаа сэлгээ үргэлжлэн хийгдэх нь тодорхой болж байх шиг байна...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • irgen

      (112.72.14.217) 2018-05-10 13:24
      • 0
      • 0

      Dashdavaa darga mundag sain hun shuu

      Хариулах

    • Irgen

      (115.187.88.2) 2018-05-09 03:45
      • 0
      • 0

      Олон солигдож ирсэн дарга захирлуудын арга эвийн олох их хэцүү байна. Залхаж байна да.

      Хариулах

    • Nymka

      (203.91.117.8) 2018-05-08 21:02
      • 0
      • 1

      Hurdan awch haysan ni deer.

      Хариулах

    • Nymka

      (203.91.117.8) 2018-05-08 21:02
      • 0
      • 1

      Hurdan awch haysan ni deer.

      Хариулах

    • Nymka

      (203.91.117.8) 2018-05-08 21:02
      • 0
      • 1

      Hurdan awch haysan ni deer.

      Хариулах

    • Nymka

      (203.91.117.8) 2018-05-08 21:01
      • 0
      • 1

      Hurdan awch haysan ni deer.

      Хариулах

    • Nymka

      (203.91.117.8) 2018-05-08 21:01
      • 0
      • 1

      Hurdan awch haysan ni deer.

      Хариулах

    • Nymka

      (203.91.117.8) 2018-05-08 21:01
      • 0
      • 1

      Hurdan awch haysan ni deer.

      Хариулах

    • Иргэн

      (139.5.219.23) 2018-05-08 18:27
      • 0
      • 1

      Хумуусийг хийж байгаа ажлыг нь тогтвортой хийлгэвэл яадаг байнаа. Одоо шинэ даргатай болохоор уурээ эвдуулсэн шоргоолж шиг л хел толгойгуй бужигнана. Овоо ажилдаа дадлагажиж ирэнгуут нь дахиад л бужигнуулна...

      Хариулах