Бурхантай хөшөөний ард зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгаж эхэллээ

Twitter Print
2018 оны 05-р сар 04-нд 18:21 цагт
Мэдээний зураг,

Зайсангийн аманд байрлах, Бурхантай хөшөөний ард зөвшөөрөлгүй барьсан таван давхар барилгын карказыг өчигдрөөс буулгаж эхэллээ. Уг ажлыг гүйцэтгэхэд 5-7 хоног шаардах гэнэ. Ажлын хөлсийг зөвшөөрөлгүй барилга барьсан компаниас гаргуулах бөгөөд буулгах ажлыг “Мөнгөн хошуут хүлэг” компанийнхан гүйцэтгэж байгаа аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн хоёрдугаар сард Тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөл авалгүйгээр барьсан барилга, хашааг буулгах тушаалыг гаргасан. Тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд  дээрх ажил хийгдэж байгаа юм. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Яармагийн гүүрнээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу хашаа, барилга байшин барьсан 28 иргэн, аж ахуйн нэгж байгаа бөгөөд бүгдийг нь буулгах юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.