Охин хүчээр үнссэн Токио хамтлаг 2020 оны олимпийн реклам сурталчилгаанаас хасагдлаа

Twitter Print
2018 оны 05-р сар 02-нд 12:24 цагт
Мэдээний зураг,

Японд "Токио" хэмээх алдартай хамтлагийн гишүүн 46 настай Тацүяа Ямагүчи архи ууж согтуурсан үедээ өөрийнхөө гэрт ахлах сургуулийн хоёр охин дагуулан орж хүчээр үнссэн учир хүчирхийллийн хэрэг үүсгэж цагдаад шалгагдаж байна. Энэ оны 2-р сард өөрийн хариуцдаг нэвтрүүлгээр орсон ахлах сургуулийн охиныг ийнхүү оролдсон нь түүнийг ажилгүй болгоход хүргээд байгаа юм. 

Токио хотын цагдаа нар түүнийг “бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан” гэж үзэж, өнгөрсөн долоо хоногт холбогдох баримт бичгүүдийг прокурорт шилжүүлсэн гэнэ.

Хэдэн өдөр дараалан "Токио" хамтлагийн гишүүд ээлж дараалан хэвлэлийн хурал хийж нулимс дусаан ард түмнээс уучлал эрж байгаа хэдий ч Токиод болох 2020 оны олимпийн реклам сурталчилгаанаас аль хэдийн хасагдаж, телевиз болон сурталчилгааны гэрээ хийсэн компаниуд ажлын гэрээгээ цуцлаж эхэлжээ. Таван гишүүнтэй “Tokиo” хамтлаг нь 2020 оны Токиогийн зуны олимп болон паралимпийг сурталчлахад  “сайн санааны элч”-ээр мөн ажиллаж байсан юм.

Японы Фүкүшима муж энэ хамтлагийг онцолсон зурагт хуудаснуудаа хуулж эхэлсэн байна. 2011 онд цунамигийн улмаас “Фүкүшима Дайичи” АЦС-ын үйл ажиллагаа доголдсоны дараа буюу 2012 оноос хойш Фүкүшима муж орон нутгийнхаа аюулгүй байдлыг сурталчлахдаа “Tokиo”  хамтлагийн зургууд болон уран бүтээлийг ашигласаар иржээ.

Одоогийн байдлаар хохирогч болох ахлах сургуулийн сурагч /16-17 нас/ нар цагдаад гаргасан өргөдөлөө буцааж татсан хэдий ч шүүх хийсэн үйлдэлд нь хариуцлага тооцож, эцсийн дүгнэлтийг гаргах юм байна.

М.Билгүүн, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.