71 дэх Их аварга Какүрюү М.Ананд аварга зүүн, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал баруун жигүүрийг манлайлан барилдана

Twitter Print
2018 оны 05-р сар 12-нд 15:26 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумо бөхийн Зуны буюу Нацү башё тавдугаар сарын 13-27-нд болно.

Энэ башёгийн банцүкэг зарласнаар 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд аварга зүүн жигүүрийг манлайлж, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал баруун жигүүрийг манлайлахаар болжээ. Мөн жил гаруй барилдаагүй байгаа 72 дахь Их аварга /Ёкозүна/ Кисеносато зүүн жигүүрийг удаалах юм. Харин Озэки Гойэдо зүүн, Озэки Такаясү баруун жигүүрт эрэмбэлэгдсэн байна.

Сэкиваке Точиношин зүүн жигүүрт бичигдсэн бол Ичиножёо А.Ичинноров Сэкиваке цолоо эргүүлэн авлаа. Комүсүби цолтноор Эндо тодорсон бол Митакеуми чансаа буурч Комүсүби болсон байна. Тамаваши Б.Мөнх-Оргил Маэгашира 1-ээс Чиёошома Г.Мөнхсайхан Маэгашира 6-гаас, Араваши Э.Дөлгөөн маэгашира 12-оос тус тус барилдана.

Жюүрёо зиндаанд монгол сумочдоос Кёкүшюүхо Б.Эрдэнэбаатар зүүний 3, Азүмарюү С.Тодбилэг зүүний 6, Дайшохо Ч.Шижирбаяр барууны 6, Сэйро А.Өнөболд зүүний 7, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүний 8, Миторюү Б.Төрболд барууны 9, Такаинова А.Баасандорж барууны 11-ээс тус тус эрэмбэлэгджээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.