Хүүхдүүдийн чинь хооронд маргаан зөрчил үүссэн бол бэрийнхээ талд зогс

Twitter Print
2018 оны 07-р сар 30-нд 11:22 цагт
Мэдээний зураг,

Хүү нь гэрлэж хань ижилтэй болсноор тухайн гэр бүлд бэр хадамын харилцаа үүсдэг. Бэртэйгээ таарахгүй, бэр нь санаанд нийцэхгүй, бэртэйгээ хамт амьдарч чадахаа больсон гэж ярьж буй хадамууд байна. Хөөрхий ээжүүд хүүхдүүдийнхээ төлөө илүү их санаа тавьж, тэднийхээ амьдралд илүү их оролцсоноор муу нэртэй болж, аав нар энхийн цагаан цагтаа мэт болдог. Хүүтэй бол охинтой, охинтой бол хүүтэй гэж ярьдаг хуучны үг бий. 

1.Бэрээ яг өөрийн хүүхэд мэт хүлээж авч чадахгүй байх тал их ажиглагдаж байна. Бэр чинь ямар нэг алдаа хийсэн бол, эсвэл бэрийн чинь хийж байгаа зүйл санаанд чинь нийцэхгүй байгаа бол “миний төрсөн охин яг ингэж байгаа бол би түүнд яаж хандах байсан бол” гэж өөрөөсөө асуу. Бэрээ өөрийн охин хүүхэдтэйгээ зүйрлүүлж бод. Бэр чинь ч гэсэн бас л таны охин шиг айлын танхил бага хүүхэд шүү дээ. Бэрдээ өөрийн хүүхдээс өөрцгүй ханд.

2.Өөрийнхөө хүүхдийг өмөөрч хүний хүүхдэд ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн хэтэрхий өндөр шаардлага тавьж ханддаг тал их байна. Бэр чинь таны хайртай хүүгийн чинь хайртай хүн нь. Та өөрийн хүүхдээ ямар ч болзолгүйгээр хайрладаг шүү дээ. Ухаантай бол тэд өөрсдөө алдаагаа олж харж чадна.

3.Амьдралын асуудал бүрт нь бүү их оролц. Хүүхдүүдийнхээ шийдвэр, амьдралаа авч явж байгаа арга барилд хүндэтгэлтэй ханд. Та ч бас залуу байсан шүү дээ. Тэдэнд өөрсдийнхөө амьдралыг, гэр бүлээ өөрсдөө авч явж зохицуулах боломж олго. Тэдэнд амьдралд суралцах, туршлагажих, тохиолдсон бэрхшээлийг туулж гарах боломж олго. Энэ нь хадамуудын харилцааны соёлыг илтгэнэ. Хүлээцтэй бай.

4.Хүүхдүүдийн чинь хооронд маргаан зөрчил үүссэн үед бүү оролц. Зайлшгүй оролцох шаардлага гарвал ямагт бэрийнхээ талд зогс.

5. Бэрийнхээ ололт амжилтанд чин сэтгэлээсээ таларх, сайн зүйлийнх нь төлөө урамшуулан дэмж. Бэр чинь ч гэсэн таны охин.

Хүүтэй бол охинтой...

Н.Золзаяа, 2015.07.27

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.