Бууцай цусан дахь сахарын хэмжээг буулгах онцгой үйлчилгээтэй

Twitter Print
2019 оны 02-р сар 16-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Бууцайны эрүүл мэндийн ач холбогдол олон. Бууцайг салад маягаар навчаар нь идэхээс гадна олон төрлийн эрүүл мэндийн болон тураах, жин хасах зориулалттай ундаа бэлтгэхэд ашигладаг. 

-Бууцайнд 14 төрлийн аминдэм (С, М, РР, Е, К, фолийн хүчил г.м) агуулагддаг. Уургийн агууламж өндөр, эрдэс бодисоор баялаг, ялангуяа йод, төмөр, кали, зэс ихтэй.

-Бууцайнд агуулагддаг С, А аминдэм нь чаналтын явцад хадгалагддаг онцлогтой. Түүний навчинд агуулагддаг аминдэм, эрдэс бодис нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна хялгасан судсыг бэхжүүлж зүрхний шигдээс, цус харвахаас хамгаалахад тусалдаг.

-Ходоодны хурц үрэвсэл өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. 

-Чихрийн шижин өвчтэй хүмүүс бууцайг хоолондоо тогтмол хэрэглэж заншвал цусан дахь сахарын хэмжээг багасгаж тогтворжуулах үйлчилгээ үзүүлдэг.

-Шулуун гэдэсний хавдар, ясны сийрэгжилт, үе мөчний үрэвслээс хамгаалах үйлчилгээтэй. 

-Нүдэнд тустай лютейнээр баялаг тул өглөөний цайн дээр өндөгтэй бууцай идэх нь тохиромжтойг эмч нар зөвлөдөг.

-Бууцайнд агуулагддаг эслэг нь нарийн гэдсийг цэвэрлэдэг нэг ёсны “хогийн шүүр” бөгөөд ингэснээрээ өтгөн хаталтыг зогсоох үйлчилгээтэй. 

-Бууцай нь нойр хулжихаас хамгаална.

ikhmongol.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.