Саяын хөрөнгөтэй гуйлгачин 100 наслажээ

Twitter Print
2015 оны 06-р сар 27-нд 15:13 цагт
Мэдээний зураг,

Саяхан бүх насаараа гуйлга гуйсан Саудын Аравийн нэгэн эмэгтэй 100 насандаа  таалал төгсчээ. Гуйлгачин эмгэн сонирхолтой нь сая долларын хөрөнгө үлдээсэн гэнэ. Энэ их хөрөнгийг тэрээр хожим ирэх "хар өдөрт" зориулан хадгалж байсан юм байх.

Аиша гэх уг эмгэнийг Саудын Аравийн баруун хэсгийн  Жидда хотын Аль-Балад дүүргийхэн толгой дараалан андахгүй хэрнээ хэр их хөрөнгөтэй байсныг мэддэггүй байж. Харин Аиша эмгэн өөрийн охины хамт удам дамжсан гуйлгачны амьдрал хөөж ирэхдээ хотын төвд дөрвөн байшин, алт үнэт эрдэнэс, гоёл чимэглэлийн цуглуулгатай болж чадсан байна. Энэ бүх хөрөнгө нь нийтдээ сая гаран доллароор үнэлэгдэх аж .

Сүүлийн жилүүдэд Аиша эмгэнийг асарч тойлж байсан хөрш нь түүний хөрөнгө чинээг мэддэг тоотой хэдэн хүмүүсийн нэг байсан тухайгаа ярьжээ. Тэрээр энэ гуйлгачин амьдралаа орхиж, өөрийн зоргоор тав тухтай амьдрахыг түүнд олон удаа зөвлөж байсан боловч эмгэн зөрүүдэлсээр хожмын нэгэн хар өдөр  амьдрах мөнгө олж байна хэмээн амыг нь тагладаг байжээ. Эцэст нь тэр хар өдөр нь ирэхээс өмнө тэрээр байшиндаа ямар ч хөлс мөнгө авалгүйгээр ядуучуудыг толгой хоргодуулж байсан аж. Гэвч нас барсаных нь дараа орон байрыг нь улсын орлого болгосон учраас ядуучууд эргээд гудамжинд гарч мөр мөрөө хөөн одсон байна.

Р. Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.