Шилэн триког урагдуулахгүй арга бас байдаг гэнэ шүү

Twitter Print
2019 оны 06-р сар 19-нд 15:55 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэй хүн бүр л урагддаггүй шилэн триког хүсэн мөрөөддөг нь тодорхой. Харамсалтай нь бидний эдэлж хэрэглэж байгаа шилэн трико эдэлгээ даахгүйгээс гадна 2, 3-хан удаагийн хэрэглэлтээр л татагдаад хөвөрчихдөг. Шинэ трико өмсөнгүүтээ хумсаараа татаад цоолчихсон тохиолдол бол зөндөө дөө. 

Тэгвэл энгийн шилэн триконы эдэлгээг уртасгах найдвартай арга байдаг гэнэ. Үүний тулд та трикогоо хөлдөөх хэрэгтэй. Маш тэнэг, нүдээ эргэлдүүлмээр санагдаж байгаа биз? Гэсэн ч туршаад үзээрэй.

Шинэ шилэн трико худалдаж авсан л бол  бага зэрэг гэхдээ гүйцэд норгоод шууд л хөргөгчнийхөө хөлдөөгчинд хийчих.

Гүйцэд хөлдсөнийх нь дараа хөлдөөгчнөөсөө гаргаж гэсгээгээд хатаагаарай. Ингэснээр шилэн триконы материалын ширхэг маш сайн бэхжиж, олон удаа хэрэглэхэд тийм ч амар урагдаж хөврөхгүй болох аж. 

Эх сурвалж: www.samiysok.com

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (43.242.243.215) 2018-04-26 16:21
      • 0
      • 0

      trikogoo hulduuguud umshuur unheer sain yum bna lee shuu ungursun jil 2iig turshij uzsen uragdaj tsooroogui

      Хариулах