С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татаж, шинээр дөрвөн элчин сайд томилно

Twitter Print
2018 оны 04-р сар 26-нд 09:51 цагт
Мэдээний зураг,

Засгийн газар маргааш буюу баасан гаригт ээлжит бусаар хуралдан Канад, Шведийн Вант Улс, Япон, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нарыг татах, томилох асуудлыг шийдэх аж.

Тодруулбал, М.Энхсайхан, С.Баяр нарыг эргүүлэн татаж, оронд нь Н.Тулга, О.Энхцэцэг нарыг томилно. Мөн элчин сайдад нэр дэвшээд байсан Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг буцааж, оронд нь өөр хүмүүсийг нэр дэвшүүлэх шийдэлд хүрчээ.

Энэ асуудал өнгөрсөн 2017 оны 7-р сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр албан бичиг хүргүүлснээс эхтэй юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн дуудах асуудлыг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.