БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа

Twitter Print
2018 оны 04-р сар 25-нд 16:53 цагт
Мэдээний зураг,

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Ариунтуяа болон холбогдох мэргэжилтнүүд болон ОХУ-ын талаас Монгол Улсад суугаа Элчин сайд Азизов Искандер Кубарович, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Инамов Нуритдин Рахманжанович, ОХУ-ын ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Мещанинов Максим Бориславович, ОХУ-ын ЭСЯ-ны атташе  Безруков Станислав Сергеевич нар байлцлаа.

Уулзалтаар хил дамнасан тусгай хамгаалалттай газар бий болгох, ойн хөнөөлт шавжтай биологийн аргаар тэмцэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хил дамждаг зэрлэг, нэн ховордсон ан амьтдын хөдөлгөөнд тандалт судалгаа хийхэд хамтарч ажиллахаар тохиролцсон юм. Сэлэнгэ мөрний сав газарт барих усан цахилгаан станцын ажлыг түргэвчлүүлэх хүсэлтэй байгаагаа энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сайд илэрхийллээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.