МИАТ-ийн онгоц анх удаа Австрали улсад газардлаа

Twitter Print
2020 оны 06-р сар 07-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

МИАТ-ийн онгоц анх удаа Австрали улсад газардлаа. Австрали улсаас эх орондоо ирэх хүсэлтэй 1200 гаруй иргэний өргөдлийг ГХЯ-наас УОК-ын Шуурхай штабт танилцуулжээ.

Үүнээс журмын дагуу эхлээд хүүхэд, өндөр настан болон өвчтэй иргэдийг онгоцонд суулгах юм. Зургаадугаар сарын 6-ны үдэш Сидней хотын нисэх буудалд газардсан МИАТ-ийн онгоц, 8-ны даваа гарагийн өглөө эх орондоо буух төлөвлөлттэй. Сидней хотоос ирэх тусгай үүргийн онгоцоор 250-270 гаруй хүн ирнэ. Манай онгоц буцахдаа Филиппин улсад газардан цэнэглэх бөгөөд тэр үед Филиппинээс 34 иргэнээ авах юм.

Гадаадын 45 улсад суугаа Монгол Улсын 11600 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгчээ. Тухайлбал: АНУ, Хойд Америкт 2000 гаруй, Азид 5500 гаруй, Европт 2600 гаруй хүн нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн бөгөөд энэ тоо нэмэгдсээр байгаа аж. 2020 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн мэдээгээр онгоцоор болон газраар гадаадаас 9068 иргэнээ татан авсан хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (117.232.221.1) 2019-09-28 03:06
      • 0
      • 0

      Жишээ авч болно гэхдээ ингэж бол болохгүй новш минь чамайг нэг таарвал хашрааж өгөх болноо.

      Хариулах