Ханжин группын ерөнхийлөгчийн эхнэр ажилтнаа зодож буй бичлэг цацагджээ

Twitter Print
2018 оны 04-р сар 24-нд 19:47 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн "Korean Air" компанийн ерөнхий захирлын охидууд ажилтнуудаа дээрэлхдэг тухай хэргүүд замхарч буусаагүй байтал ерөнхий захирлын эхнэрийн ажилтнуудаа дээрэлхэн доромжилж буй бас нэгэн бичлэг өчигдөр буюу даваа гарагт орон нутгийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж улмаар нийтийг хамарчээ.

"Korean Air" компанийн ерөнхий захирлын эхнэр И Мёнг Хи 2014 онд Инчон хотод баригдаж байсан Ханжин группэд харьяалагдах "Hyatt" зочид буудлын барилгын талбай дээр барилгын материал өшиглөн, ажилтнуудыг хуруу чичлэн загнаж, гараас нь зулгаан, араас нь цохиж зодож, гартаа барьсан бичиг цаасыг булаан авч, чулуудаж буй бичлэг дэлгэгджээ. Уг бичлэгийг анхлан нийтэд ил болгосон хүн энэхүү бичлэгийг 2014 оны 5-р сард хийсэн гэжээ.

Түүнтэй хамт ажиллаж байсан ажилтнууд энэхүү бичлэгт бичигдсэн дунд эргэм насны эмэгтэйг Ханжин группын ерөнхийлөгчийн эхнэр мөн гэдгийг баталсан бол Ханжин групп дүрс бүдэг тул танихад бэрхшээлтэй байна гэсэн хариу өгчээ. Ханжин группын тэргүүн хатагтай И Мёнг Хи компанийнхаа болон гэрийн үйлчлэгч ажилчдыг байнга хэл амаар доромжилж, биед нь хүрч байдаг нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон гэлээ. Учир нь 2013 онд түүний оршин суух байрыг барьж байсан ажилчдыг мөн хэл амаар доромжилж, биед нь халдсан хэргээр цагдаагийнхан мөрдөн шалгах явцад иймэрхүү үйлдэл байнга давтагдаж, хэвшил болсон зүйл байжээ гэдгийг олж тогтоосон байна.

Солонгосын иргэд олон нийт түүнийг хоёр охиных нь хамт Ханжин группийн бүх үйл ажиллагаанаас холдуулахыг шаардаж эхэлжээ. Тэдний бага охин онгоцны үйлчлэгчийг буруу самар авчирсны төлөө онгоцыг буцааж буулган дарамталж байсан бол том охин нь танилцуулсан ажил нь сэтгэлд хүрсэнгүй гэсэн шалтгаанаар маркетингийн албаны ажилтны нүүр лүү ус цацсан хэрэгтээ олон нийтээс уучлал гуйсан. Ханжин группын ерөнхийлөгч хоёр охиноо албан тушаалаас нь огцруулснаа мэдэгдээд байгаа билээ. 

Эх сурвалж: Arirang News

М.Билгүүн: mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.