Б.Мэргэн: Ч.Мөнхжаргалын гэрээс Эрдэнэттэй холбоотой нууц гэрээнүүд олдсон гэх үндэсгүй мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна

Twitter Print
2018 оны 04-р сар 23-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

Стандарт банк болон Жаст компанийн хооронд үүссэн зээлийн маргааны хүрээнд Английн Арбитрын шүүхээс 2016 оны 9 дүгээр сард гаргасан шийдвэртэй холбогдуулан өр, төлбөрийн хүрээнд АТГ-аас хавтаст хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Жаст компанийн зүгээс гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж зээл авсан гэж мэдүүлж байгаа бөгөөд энэ асуудлын хүрээнд шалгагдаж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалын өмгөөлөгчид болох Б.Мэргэн, Дагиймаа нарын зүгээс өнөөдөр хэвлэлийн бага хурлыг хийж, өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр гарсан мэдээлэлд няцаалт хийлээ.

Өмгөөлөгчдийн зүгээс илэрхийлсэн байр суурийг онцолбол:

  1. Өнгөрсөн долоо хоногт өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ч.Мөнхжаргалын гэрээс Эрдэнэт үйлдвэрийн арбитрын маргаантай холбоотой нууц гэрээнүүд олдсон” гэх мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаа нь үндэслэлгүйг өмгөөлөгчийн хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тийм зүйл огт болоогүй бөгөөд АТГ-аас ийм арга хэмжээг аваагүй гэж мэдэгдсэн.

  2. Харин Ч.Мөнхжаргал болон өмгөөлөгчдийн зүгээс энэ хэргийн үнэн мөнийг нь олохын төлөө хууль хяналтын байгууллагатай бүхий байдлаар хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, энэ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитоор тогтооход ач холбогдолтой эдгээр гадны шүүхийн шийдвэр, нотлох баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар оруулахаар АТГ-т өнгөрсөн 7 хоногт өгсөн байдаг. Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг цаашид тусгаарлан саатуулах шаардлагагүй гэж үзэж байна.

  3. Харин энэ хэрэгтэй холбогдуулан зарим зүйлийг хууль хяналтын байгууллагаас нягтлан үзэх шаардлагатай байна гэж үзсэн байна. Тухайлбал, Английн Хатан хааны Дээд шүүхийн 2017 оны 11 сарын 17-ны өдөр хуралдаан болж Эрдэнэтийн асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ шүүх хуралдааны шийдвэр олон нийтэд цахим байдлаар ил тод байдаг бөгөөд шийдвэрт бичсэнээр “өөрийн эрх ашгаа хамгаалан оролцох ёстой Эрдэнэт үйлдвэрийн зүгээс шүүх хуралд огт оролцоогүй, төлөөллөө ч явуулж байр сууриа илэрхийлээгүй” гэжээ. Мөн Эрдэнэт үйлдвэр нотлох баримтуудаа яагаад гаргаж ирүүлэхгүй, хуралд оролцохгүй шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэлдээ уучлал гуйх ёстой гэжээ.

Өмгөөлөгчдийн зүгээс эдгээр байр суурийг илэрхийлээд энэ хэргийн үнэн мөн нь удахгүй тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ИРГЭН

      (139.5.218.11) 2018-04-23 18:24
      • 0
      • 0

      ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЖОЛООЧ БАЙСАН ХАМТРАГЧ, ХХБ-ны ГЭХ ТОДОТГОЛТОЙ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ГЭГЧ НЬ ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙНГ ЛУЙВАРДАХДАА Х.БАТТУЛГА, Ц.ЭЛБЭГДОРЖ, Д.ЭРДЭНЭБАТ, ЗОЛЖАРГАЛ, Ч.САЙХАНБИЛЭГ ГЭХ МЭТ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХУЙВАЛДАН АВСАН НЬ ИЛ ТОД БОЛООД УДАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. АТГ БОЛОН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЯАРАЛТАЙ ШАЛГАЖ, ТОГТООН ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТӨРӨӨС БОЛОН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЗАЙЛУУЛАН, ШУДАРГА ШҮҮХЭЭР ОРУУЛААЧ . ..

      Хариулах

    • ИРГЭН

      (139.5.218.11) 2018-04-23 18:17
      • 0
      • 0

      ХХБ-нд ХУУЛЬЧ БАЙСАН ЦЭРЭНБАДАМЫГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГААР ТОМИЛСОН НЬ 49 ХУВИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ЛУЙВАРЧДЫН ГЭМТ ҮЙЛДЛЭЭ НУУН ДАРАГДУУЛАХ ГЭСЭН НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЖИЛ БАЙСАН БАЙНА.

      Хариулах

    • ИРГЭН

      (139.5.218.11) 2018-04-23 18:15
      • 0
      • 0

      ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР ХҮЧ ТҮРЭМГИЙЛЭН, ТӨСВИЙН БОЬЛОН БОНДЫН МӨНГҮҮДИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ЗАМААР ТӨВЛӨРҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВСАН ГЭХ ЛУЙВАРЫН ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛИЙН УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙН УЛМААС ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХОХИРООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ???? ХАДГАЛАМЖ БАНКНЫ ДЭЭРМИЙН ХУВЬЧЛАЛ ТАЛААС НЬ ХАРСАН Ч ИЙМ Л БАЙНА. ЭНЭ НЭГ Л БҮЛЭГЛЭЛИЙН АСУУДАЛ. ХҮМҮҮСИЙГ ХУДАЛ МЭДЭЭЛЛЭЭР ТӨӨРӨГДҮҮЛЖ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ АВАХ ГЭСЭН БУСАРМАГ ҮЙЛДЛҮҮД ЧИНЬ ӨДӨР ИРЭХ ТУТАМ ИЛ БОЛСООР БАЙГАА. АРД ТҮМЭН СОХОР, ДҮЛИЙ БИШ ГЭДГИЙГ ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭР БОЛООД ТӨРД ШУРГАЛСАН ЛУЙВАРЧИД ОЙЛГОХ ЦАГ ЧИНЬ БОЛЖЭЭ. . .. МОНГОЛЫН ТӨР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ УЛСЫН МЭДЭЛД АВСАН ЮМ БОЛ 49 ХУДИЙН ЛУЙВАРЫН ХЭРГИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛЖ, ШУДАРГА ХҮМҮҮСИЙГ ТОМИЛОХ АЖЛЫГ НЭН ДАРУЙ ХИЙХГҮЙ БОЛ ЛУЙВАРЫН ГЭМТ ЭТГЭЭДҮҮД ҮЙЛДЛЭЭ УЛАМ ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР ......

      Хариулах

    • ИРГЭН

      (139.5.218.11) 2018-04-23 17:59
      • 0
      • 0

      2017 ОНЫ 11 САРЫН 17-ны ӨДӨР АНГЛИЙН ХАТАН ХААНЫ ДЭЭД ШҮҮХИЙН ХУРАЛДААН БОЛЖ ЭРДЭНЭТИЙН АСУУДЛЫГ АВЧ ХЭЛЭЛЦСЭН БАЙНА. ЭНЭ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР ОЛОН НИЙТЭД ЦАХИМ БАЙДЛААР ИЛ ТОД БАЙДАГ БӨГӨӨД ШИЙДВЭРТ БИЧСЭНЭЭР "ӨӨРИЙН ЭРХ АШГАА ХАМГААЛАН ОРОЛЦОХ ЁСТОЙ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗҮГЭЭС ШҮҮХ ХУРАЛД ОГТ ОРОЛЦООГҮ, ТӨЛӨӨЛЛӨӨ Ч ЯВУУЛЖ БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭЭГҮЙ" ГЭЖЭЭ

      Хариулах

    • ИРГЭН

      (139.5.218.11) 2018-04-23 17:53
      • 0
      • 0

      ОЛОН УЛСЫН АРБИТРИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ АРД ИРГЭДЭД САНААТАЙГААР БУРУУ ТАЙЛБАРЛАН ТӨӨРӨГДҮҮЛЖ, ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛСНЭЭС ХАРАХАД 49 ХУВИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ЭРХ АШГИЙГ ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛЖ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ЗАЛГИХААР УЛАЙРАН ТЭМЦЭЖ, ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ ЗОЛИОСОЛЖ БАЙГАА УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ НЬ ТАСЛАН ЗОГСООЖ, ЦЭРЭНБАДАМЫГАА АЛБАН ТУШААЛААС НЬ ЗАЙЛУУЛЖ, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ШАЛГА .....

      Хариулах

    • ИРГЭН

      (139.5.218.11) 2018-04-23 17:47
      • 0
      • 0

      ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА ЦЭРЭНБАДАМ ГЭГЧ НЬ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР "МӨНХЖАРГАЛЫН ГЭРЭЭС ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН АРБИТРИЙН МАРГААНТАЙ ХОЛБООТОЙ НУУЦ ГЭРЭЭНҮҮД ОЛДСОН" ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ТАРААЖ БАЙГАА НЬ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭДГИЙГ ХУУЛЬЧ ХҮМҮҮС МЭДЭГДЭЖ БАЙГАА НЬ ДЭЭРХ ЭТГЭЭД БУСДЫГ ГҮТГЭХ, НЭР ХҮНДЭД НЬ ХАЛДАХ, ГУТААН ДОРОМЖЛОХ ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ ҮЙЛДСЭН НЬ ТОГТООГДООД БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЭРҮҮГИЙН ХУУЛИНД ЗААСАН ГЭМТ ХЭРГИЙГ НЭГЭНТ ҮЙЛДСЭН БОЛ ШҮҮХИЙН ӨМНӨ ХҮН БҮХЭН ТЭГШ ЭРХТЭЙ ГЭДГИЙГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ. АРД ТҮМЭН ХҮЛЭЭЖ БАЙНА ......

      Хариулах

    • ИРГЭН

      (139.5.218.11) 2018-04-23 17:31
      • 0
      • 0

      АРБИТРИЙН ШҮҮХЭД ТӨЛӨӨЛӨХ ЁСТОЙ ТУХАЙН ҮЕИЙН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА НАР ЯМАР УЧРААС, ЯАГААД ХОЛБОГДОХ НОТЛОХ БАРИМТУУДЫГ ГАРГАЖ ӨГӨӨГҮЙ, ЯАГААД ХУРАЛД ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ, БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭЭГҮЙ, ЭНЭ БҮХНЭЭС НЬ БОЛЖ ЯЛАГДСАН БАЙТАЛ ӨӨРСДИЙНХӨӨ БУРУУТАЙ ҮЙЛДЭЛ, БУЛХАЙ ЛУЙВАРАА ХАМГААЛАН БУСДЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ГҮТГЭЖ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ, УЛАЙРЧ БАЙГАА НЬ ҮНЭНД ХЭЗЭЭД ГҮЙЦЭГДЭНЭ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ БОЛ ЦАГААНДАА ГАРСАН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ҮЙЛДЭЛ ГЭДЭГ НЬ ИЛ ТОД БАЙНА ......

      Хариулах