"Буян"-ы тарга хоцрогджээ

Twitter Print
2018 оны 07-р сар 13-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Манай Монголчууд буяны тарга, нүдэнд дулаахан махлаг залуу, таргалаад өнгө орчихож зэрэг махлаг, мариалаг хүнийг эерэгээр хүлээж авах нь олонтой. Хөгжингүй Япон оронд ч гэсэн дайны өмнө буяны тарга гэдэг ойлголт байсан гэдэг. Гэтэл өнөө үед таргалж, мярайлахыг өвчинд тооцдог цаг үе болж өөрчлөгджээ. Америкад ч гэсэн дээр үед тарган хүнийг өөрийгөө удирдах чадваргүй гэж дүгнэдэг байсан бол сүүлийн үед мөн л өвчинд тооцдог болсон байна.

Таргалалт нь олон өвчнийг үүсгэх эхлэл болдог бөгөөд Монголд ахимаг болон өндөр настай хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог үе мөчний өвчний хамгийн том шалтгаан болдог байна.

Нас ахихын хэрээр бидний биеийн булчин шөрмөс суларч, ясны хэмжээ багассанаар, биеэ авч явах чадвар нь суларсаар байдаг. Дээр нь жин нэмэгдээд ирэхээр яс болон үе мөч дээр ирэх ачаалал нэмэгдэж, нуруу, өвдөг өвдөх зэрэг үе мөчний өвчтэй болох гол шалтгаан болдог.

Жирийн алхаж байхад өвдгөн дээр биеийн жингээс 5 дахин, шатаар гарахад 7 дахин их ачаалал ирдэг байна. Тиймээс биеийн жин 1 кг нэмэгдэхэд өвдгөнд 5 кг ачаалал нэмэгддэг гэсэн үг юм. Ингээд бодоод үзэхэд өвдгөөр нь өвддөг хүмүүс 1 кг жин хасахад л өвдгөн дээр ирэх ачаалал эрс багасах болно.

Харин босох, суух, тонгойх хөдөлгөөнийг хийхэд нуруунд биеийн жингээс 2.5 дахин их ачаалал ирдэг.

Таргалалтын шалтгаанд:

  • Амьтны гаралтай өөх тостой зүйл ихээр хэрэглэх

  • Чихэрлэг зүйл их идэх

  • Хөдөлгөөн дутагдах

  • Хурдан идэх

  • Өглөөний цай уухгүй байх

  • Их идэх

  • Шөнө дунд хооллох

  • Тэнцвэргүй хооллолт зэрэг ордог байна.

Эдгээр зүйлээс зайлсхийснээр өөрийн жингээ тогтмол хадгалж, эрүүл мэндээ өөрийн удирдлага дор байлгах боломжтой юм.

П.Номинцэцэг

Обирин их сургууль

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.