Энэтхэгийн Гадаад хэргийн сайд 42 жилийн дараа Монгол улсад айлчилна

Twitter Print
2018 оны 04-р сар 22-нд 21:58 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд, хатагтай Сушма Свараж манай улсад айлчилна. Тус улсын Гадаад хэргийн сайд хамгийн сүүлд 42 жилийн өмнө буюу 1976 онд манай улсад айлчилжээ.

Гадаад хэргийн сайд Сушма Свараж энэ сарын 24-26-нд айлчилна. Тэрээр Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай уулзан, Энэтхэг-Монголын хамтарсан зөвлөлдөх уулзалтыг Д.Цогтбаатар сайдын хамт даргална. Энэ хурлаар улс төр, эдийн засаг, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллаааны талаар хэлэлцэнэ.

Хоёр улсын хамтарсан хурал хамгийн сүүлд 2016 онд Шинэ Дели хотод болсон юм.     

Энэтхэг Монгол хоёр улс 1955 онд дипломат харилцаа тогтоожээ. Хоёр орны дээд албаны хүмүүс харилцан айлчилдаг уламжлал сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа бөгөөд 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, 2011 онд Ерөнхийлөгч Пратибха Патил нар тус тус айлчилсан хэмээн Монголын мэдээллийн монцамэ агентлаг мэдээлжээ. 

Тэрчлэн Монгол улсын 3 еөнхийлөгч Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Монгол улсын одоогийн Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 2016 онд Шадар сайдын хувиар айлчилж байв.

Эх сурвалж: akipress.com

М.Билгүүн, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.