Мөөгөнцөр чихрээс тэжээл авч маш хурдан исэж үрждэг

Twitter Print
2018 оны 07-р сар 19-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

Саяхан нэг "кандида мөөгөнцрийг яаж энгийн аргаар эмчлэх вэ" гэсэн герман ном уншлаа. Мөөгөнцрийн өвчин анагаах ухаанд толгой өвтгөсөн асуудал болсон. Баруунд ч олигтой эмчилж чадахгүй байгаа. Эмчлэх битгий хэл цаг хугацаа алдалгүй сайн онош тогтоож илрүүлж ч чаддаггүй. Эмчлэхэд төвөгтэй байгаа гол шалтгаан нь энэ их хөрс усанд тарсан ахуйн болон аграр бизнесийн хорт бодисоос болоод бүх бичил биет ихээхэн эрүүл бус мутаци өөрчлөлт орж эмэнд дарагдахаа болиод байгаа явдал юм.

Мөн антибиотикийн эмчилгээнээс болж мөөгөнцрийн өвчин дийлдэхгүй болж ирж байгаа. Антбиотик хүний биеийн хортой болон ашигтай хэрэгтэй бактерийг ялгахгүй ташраар нь устгадаг. Ингэсэн нөхцөлд мөөгөнцөр түргэн давших орон зай, таатай орчин бий болдог.

Дээрээс нь чихэр, архи согтууруулах ундаа мөөгөнцрийг хамгийн их гааруулдаг, жинхэнэ дуртай тэжээл нь юм байна. Мөөгөнцөрт хэрэглэж байсан ихэнхи фунгицид эм үр дүн муутай болж мөөгөнцөр нь фунгицидэнд дарадгахгүй ресистент болсон байна.

Манайхан дунд экзем, дерматитис, невродэрмитис, псориаз, гэх мэт арьсны өвчин их газар авсан шиг. Стеройд гэж хортой даавартай тос авч түрхдэг, тэр даавраас хараат болдог, яваандаа тэр тос нь ч үйлчлэхээ больдог. Герман номонд бичсэнээр бол ихэнхи арьсны өвчин хүний бие, ходоод гэдэс дотор байгаа мөөгөнцөр хөгцний өвчнөөс бий болдог юм байна.

Дархлааг ихээхэн үймүүлдэг тул хүний өөрийн дархлаа өөртөө хоргүй юмыг ч дайсагнасан гадны эс гэж андуурч харшил өгдөг. Арьсны өвчин болон харшил бол ихэнхидээ мөөгөнцрөөс болсон байх талтай гэнэ. Тэгэхээр хүмүүс зөвхөн арьсныхаа гаднаас эмтэй тос түрхээд онцын эерэг үр нөлөө байхгүй.

Юун түрүүнд ямар мөөгөнцөр биед их тарсан байгааг тогтоож мөөгөнцрөө цэвэрлэх эмчилгээ дотуур хийх ёстой юм байна шүү. Үүнд хамгийн их үр дүнтэй байгаа ардын уламжлалт арга нь оросоор скипидар живичный гээд байгаа нарсны цэвэр органик терпентин ууж эмчлэх юм байна гэж өвчтөн өөрсдөө ютюб бичлэг тавьж интернетэд туршлагаа хуваалцаж тараах болжээ. Тэр тос дотуур уухад асар хүчтэй тос тул ёотонд амны халбагаар нэгийг шингээж иддэг. Мөөгөнцөр чихэрт их дуртай, чихрээс тэжээл авч маш хурдан исэж үрждэг тул ёотон нь Трохан морь буюу өөш болдог байна. Мөөгөнцөр чихэрт ихээр очиж шаваад чихэртэй терпентин тосонд хордож микотоксин хэмээх хортой бодисоо асар их хэмжээгээр ялгаруулдаг. Ёстой үхэхдээ үхэр буугаа нэг тавина гэдэг шиг.

Тэр хор биед тарахаас хамгаалахын тулд хурдан гүйлгүүлэх зорилгоор рецинус тос гэх мэт тос араас нь уудаг. Өдөрт гурваас дөрвөн удаа хүндэрч хортой ялгадасаа гаргах замаар хоёр долоо хоногийн курс эмчилгээ хийгээд өөрөө эдгэсэн хүмүүс энэ тухайгаа ихээхэн бичжээ. Үүнээс үзэхэд экзем болон өөр өөр арьсны өвчнөө эдгээх гэж буй хүн чихэр, архи согтууруулах ундаа цээрлэх, хүнд хэрэгтэй бактери тэжээдэг пробиотика гэх эмийн бэлдмэл уух, хэрэгтэй бактери тэжээдэг хүнс хоол идэж уух, биеийн хороо хөөх эмийн ургамал уух, дээрээс нь мөөгөнцөр хөгцөө цэвэрлэх скипидар тос хэрэглэх, мөн гаднаас нь тос түрхэж эмчлэх хэрэгтэй юм байна.

Герман хэрэглэгч нар "эмч нарт бидний эдгэх сонин биш, эм авч уух л сонин, энэ эмнэлэг эмчээр дамжуулж эм нэртэй хороо зарж борлуулдаг эмийн үйлдвэрийнхэнд олон түмэн өвчтэй л байвал ашигтай, тиймээс бидний эрүүл болох эсэх тэдэнд сонин биш. Эцсийн эцэст эрүүл болох эсэх хувь хүнд өөрт нь л сонин болж таарч байна, тэгэхээр одоо аргаа барсан над шиг хүмүүс ингээд цөхрөхийн эрхэнд өөрөө аргаа олохоос өөр замгүй болжээ" гэх мэт бичсэн бичвэр цахим форумд их үзэгдэх болжээ.

Бат-Очирын Алтантуяа, Австри улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.