Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ давж заалдахаас татгалзлаа

Twitter Print
2018 оны 04-р сар 17-нд 11:52 цагт
Мэдээний зураг,

Шүүхээс 24 жилийн хорих ял сонсч, их хэмжээний мөнгөн торгууль хүлээгээд байгаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ давж заалдахгүй шийдвэрээ гаргажээ. Өчигдөр буюу даваа гарагт Өмнөд Солонгосын мэдээллийн Ёнхап агентлагийн уламжилснаар тэрбээр давж заалдахаас татгалзах хүсэлтээ өнгөрсөн баасан гарагт шүүхэд илгээсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт түүний дүү Сөүлийн төв тойргийн шүүхэд давж заалдах хүсэлт гаргасан ч өргөдлийг хүчингүй болгохыг ерөнхийлөгч асан Пак хүсчээ.

Пак Гын Хэ өөрийг нь яллаж буй үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус үйлдэл хэмээн үзэж өнгөрсөн оны аравдугаар сараас хойш шүүхийн бүх ажиллагааг эсэргүүцэж байгаа юм.

Гэсэн ч давж заалдах шатны шүүх төлөвлөсөн ёсоор болно. Учир нь прокурорууд түүнийг хэд хэдэн зүйл ангид буруутай ч энэ сарын эхээр болсон шүүх хурлын үеэр мултарч чадсан гэж үзэж түүнд оноосон ялыг хүндрүүлэхийг хүсч байгаа юм. Тэрбээр энэ шүүх хурлыг ч эсэргүүцэн оролцохгүй байх магадлалтай.

 

66 настай экс ерөнхийлөгчийг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан, олон компани болон санд тааламжтай нөхцөл үзүүлснийхээ төлөө найз Чой Сүүн Шилийг 70 сая долларын хандив авахад хамтран оролцсон хэргээр өнгөрсөн жил Солонгосын Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрээр албан тушаалаас нь буулгасан билээ.  

FILE - Choi Soon-sil, the woman at the centre of the South Korean political scandal and long-time friend of President Park Geun-hye, arrives for a hearing arguments for South Korean President Park Geun-hye's impeachment trial at the Constitutional Court.

Пак Гын Хэ нь хоригдох ял сонссон Өмнөд Солонгосын гурав дахь ерөнхийлөгч болж байгаа юм. 

Энэхүү үйл явдалтай зэрэгцэн Солонгосын Прокурорын газар 2008-13 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан И Мён Бакийг ихээхэн хэмжээний авлигал, хээл хахууль авсан, тодруулбал 10,4 сая ам.долларын авлигал авсан, татвараас зайлсхийсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан, сонгуулийн тухай хууль зөрчсөн зэрэг 16 зүйл ангиар буруутган хориод байна.

Тэрбээр тус улсын түүхэн дэхь төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа авлигын хэргээр баривчлагдсан дөрөв дахь ерөнхийлөгч болж байна. Харин 23 жилийн дараа түүхэндээ 2 дахь удаагаа экс хоёр ч Ерөнхийлөгчөө нэгэн зэрэг хорьж байцааж байгаа түүх давтагдаж байна. 

Өмнө нь Жон Ду Хван экс Ерөнхийлөгч болон Ну Тэ Вон экс Ерөнхийлөгч нар нэгэн зэрэг 1995 онд хугацаагүй хорих ялаар шийтгүүлж 1997 оны 12 сард өршөөлөөр суллагдсан билээ.

Зүүн гараас Lee Myung-bak, Park Geun-hye нар 2007 онд. (Baek Sung-ryul/Yonhap/Associated Press)

Өмнөд Солонгосын удирдагчдын түүх:

1. Ли Син Ман (1948-1960) - Солонгосын эдийн засаг уналтад орсон
2. Юн Бо Зон (1960-1962) - Огцорсон
3. Пак Чон Хи (1962-1979) - Амь үрэгдсэн
4. Че Гю Ха (1979 - 1980) - Цэргийн эргэлт хийсэн
5. Чон Ду Вон (1981-1988) - Ерөнхийлөгчийн хугацаа дууссны дараа цаазаар авах ял оноосон.
6. Ро Де У (1988-1993) Ерөнхийлөгчийн хугацаа дууссаны дараа 22 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
7. Kим Ён Сам (1993-1998) - 3-дахь ерөнхийлөгчийн үед шоронд хоригдож байжээ. Ерєнхийлөгч болсныхоо дараа өмнөх хоёр ерөнхийлөгчид шийтгэл оногдуулсан.
8. Kим Де Жун (1998-2003) - 5 дахь ерөнхийлөгчийн үед цаазын ял авсан. Чон Ду Вон ерөнхийлөгчийн хамт шоронд хоригдож байжээ. Нобелийн энх тайвны шагналт ерөнхийлөгч.
9. Но Му Хён (2003-2008) - Ерөнхийлөгчийн үүрэгт ажлын дараа авлигын хэрэгт мөрдөн байцаалтын шатанд амиа хорлосон.
10. И Мун Пак (2008-2013) - Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэсэн боловч авлигын хэрэгт сэжиглэн баривчлагдсан байна.
11. Пак Гин Хэ (2013 -2016) - Авлигын хэргээр баривчлагдаж 24 жилийн хорих ял, их хэмжээний мөнгөн торгууль хүлээсэн.
12. Мун Жэ Ин бол одоо байгаа ерөнхийлөгч юм.

Эх сурвалж: Yonhap News, voanews.com

Орчуулсан: М.Билгүүн, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.