БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпин: Би багадаа их амиа хичээсэн хүүхэд байсан

Twitter Print
2018 оны 04-р сар 16-нд 19:42 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпин бага насаа ийнхүү дурсчээ.

"Би бага насандаа маш их амиа хичээсэн зантай хүүхэд байсан, үргэлж л аливаа зүйлийн хамгийн шилдгийг нь өөртөө авдаг байлаа. Тийм болохоор Аажим аажмаар бүгд л орхиод явж би найзгүй үлдэв. Үүнд би өөрийгөө зөвтгөж, бусдыг л шүүмжилж байв.

Миний аав амьдралд тус болох гурван өгүүлбэр хэлж өгсөн.

Нэг өдөр, аав маань хоёр аяга гоймонтой шөл хийчихсэн байв. Нэг шөл нь өндөгтэй, нөгөөд нь өндөг байхгүй байв. Тэгээд аав маань "Хүү минь чи сонго" гэж хэлэв.

Тэр үед өндөг бол ховор зүйл юм. Хааяа даа шинэ жил эсвэл цагаан сар гэх мэт баяруудаар л өндөг иддэг байсан. Мэдээж би өндөгтэй шөлийг нь сонгов. Шөлөө идэх зуураа өөртөө би "Зөв сонголт" хийж гэж баярлаад идэж байтал аав шөлөө идээд дуустал аяганд нь хоёр өндөг байв.

Би өөртөө маш их харамсаж, бас уурласан. Тэгэхэд аав над руу хараад "Заримдаа нүдээрээ харсан зүйл чинь үнэн биш ч байж магад". Хэрвээ чи бусдаас дандаа дээр гарах гэж хичээвэл чи унана гэж хэлэв.

Дараагийн өдөр аав дахиад л хоёр аяга шөлтэй хоол хийсэн байв. Нэг аягатай шөл нь өндөгтэй, нөгөө нь бас өндөггүй байв. Тэгээд мөнөөх л "Миний хүү сонго, аль аягатай гоймонг идмээр байна" гэж хэлэв.

Би мэдээж өндөггүй аягатай шөлийг нь сонгож идэв. Шөлөө идээд дуустал ямар ч өндөг байсангүй. Аав над руу харан, миний хүү үргэлж туршлагад найдаж амьдарч болохгүй, амьдрал чамаар тоглоно, бас хуурна. Гэвч чи түүнд огтоосоо уурлаж уцаарлаж болохгүй, зүгээр л амьдралд бас нэг хичээл сурлаа гэж ойлго. Үүнийг чи номноос олж уншихгүй гэсэн.

Маргааш аав маань дахиад л шөлтэй хоол хийчихсэн байв. Дахиад л "Миний хүү чи сонго" гэж хэлэв.

Харин энэ удаа би "Аав, та эхлээд сонго. Та бол өрхийн тэргүүн хүн, энэ гэр бүлд маш их хувь нэмэр оруулсан хүн" гэлээ.

Аав эсэргүйцэлгүй өөрөө аягатай шөлөө аваад идэв. Тэгээд үлдсэн аягатай шөлтэй гоймонгоо идэх зуур би дотроо мэдээж миний аяганд ямар ч өндөг байхгүй гэж бодон идэв. Идээд дуустал аяганы ёроолд хоёр өндөг байв, би ч бүр гайхав.

Аав над руу харж инээмсэглэн "Хайрт хүү минь, бусдад сайн зүйл хийж, бусдыг сайнаар бодвол сайн зүйл аандаа ирэх болно" гэж хэлсэн юм.

Би аавынхаа хэлсэн дээрх гурван өгүүлбэрийг үргэлж санаж, ажил амьдралдаа хэрэгжүүлсээр ирсэн."

Орчуулсан: Т.Баярбаясгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.191.103) 2018-04-16 22:24
      • 0
      • 2

      Сайхан хүмүүс шүү. Маш сургамжтай дурсамж байна. Баярлалаа. Сайн сайхныг хүсье

      Хариулах