“Улаанбаатар Элит” сургуулийн "Амжилтыг урамшуулах шалгалт"-д 1200 орчим сурагч оролцлоо

Twitter Print
2018 оны 04-р сар 16-нд 13:37 цагт
Мэдээний зураг,

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль ерөнхий боловсролын сургуулийн 3-11 дүгээр ангийн сурагчдын дунд “Амжилтыг Урамшуулах Шалгалт”-ыг 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Өнгөрсөн бямба гарагт тус сургуулийн байранд болсон энэхүү шалгалтад нийслэлийн ерөнхий боловсролын 70 сургуулийн 1200 орчим сурагч хамрагджээ.

Энэ жилийн амжилтыг урамшуулах шалгалтын онцлог нь сурагчдын мэдлэгийн түвшнийг Кембрижийн хөтөлбөрийн дагуу шалгасан юм.

Сурагчид математик, байгалийн шинжлэх ухаан, англи хэлний тестээр шалгалт өгч, мэдлэгээ сорилоо.

  

  

  

  

  

Шалгалтын дүн дөрөвдүгээр сарын 19-ний пүрэв гарагт гарах бөгөөд тэргүүлсэн сурагчдын шагналыг 21-ний бямба гарагт “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн байранд гардуулах юм байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.