АНУ-ын байлдааны хөлөг онгоц болон агаарын нисэх хүчний онгоцнуудыг Хонгконгт зогсохыг хориглолоо

Twitter Print
2019 оны 12-р сар 03-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

Вашингтоны эрх баригчид Хонгконгийн Ардчилсан иргэний хөдөлгөөнийг дэмжсэн хуулийн төсөл баталсантай холбоотойгоор Бээжин АНУ-ын байлдааны хөлөг болон агаарын нисэх хүчний онгоцнуудыг Хонгконгт зогсч, түр байрлахыг хориглох шийдвэр гаргажээ.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнин Бээжин хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр, "АНУ-ын талаас ямар ч ор үндэслэлгүйгээр гаргаад буй шийдвэрийн хариуд Хятадын засгийн газар өнөөдрөөс эхлэн АНУ-ын байлдааны хөлөг онгоцнууд болон агаарын нисэх хүчний онгоцнуудыг Хонгконгт зогсох, түр байрлахыг хориглохоор шийдлээ." гэжээ. Түүнчлэн Бээжингийн зүгээс Хонгконгод үйл ажиллагаагаа явуулж байгаа Америкийн төрийн бус байгууллагуудад хориг арга хэмжээ авахаар болсон байна.

Хятадын эрх баригчдын үзэж байгаагаар эдгээр хүний эрхийг хамгаалах байгууллагууд нь "Хятадын эсрэг үзэл бодолтой" иргэдийг дэмжин, Хонгконгийг Хятадаас салан тусгаарлах зорилгоор жагсагчдыг "ноцтой гэмт хэрэг үйлдэхийг" өдөөн хатгаж байсан аж. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын Конгрессийн хоёр танхимын дэмжлэгтэйгээр өргөн барьсан Хонгконгийн Хүний эрх, Ардчиллын тухай хуулийн төсөлд гарын үсгээ зурсан юм.

China bans US military visits to Hong Kong in response to Washington's support for protesters зурган илэрцүүд

Уг хуулийн төслийн дагуу Вашингтон Хонгконгийн хараат бус байдалд заналхийлсэн албан тушаалтан болон засгийн газарт хориг тавьж, Хонгконгийн худалдааны онцгой эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авч болох юм.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.