Бөхийн өргөөний үйл ажиллагааг түр зогсоолоо

Twitter Print
2018 оны 04-р сар 16-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Монгол бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад аваад байгаа. УИХ-ын гишүүн, үндэсний бөхийн Дархан аварга А.Сүхбатын биед халдсан хэргээр улсын начин Б.Одхүүд эрүүгийн хэрэг үүсгээд байна. Мөн бөхчүүдтэй холбоотой хэд хэдэн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Түүнчлэн бөхчүүдийн үймээний үеэр хүний амь нас, эрүүл мэнд хохирч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Прокурорын байгууллага Монгол бөхийн өргөөний үйл ажиллагааг энэ сарын 14-ны өдрөөс түр хугацаагаар зогсоожээ.

Тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн барилга байгууламж, хүний амь бие, эрүүл мэндэд  хохирол учирч болзошгүй байх тул прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсээс  үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.

Ингэснээр өчигдөр /2018.04.15/ болох байсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр бөхчүүдийн “Сонгинохайрханы хишиг” барилдааныг хойшлуулжээ. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.