
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр захирамж гаргаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гарган, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажиллах бол Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан томилогджээ.
Харин гишүүдэд нь УИХ-ын гишүүн Д.Ганболд, Б.Пүрэвдорж, Я.Содбаатар нар багтжээ.
Түүнчлэн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулахыг Ажлын хэсгийн ахлагчид зөвшөөрсөн байна.
Э.Гүнтөмөр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.