Сирийн Засгийн газар болон ОХУ химийн зэвсгийн халдлагад буруугүй гэлээ

Twitter Print
2018 оны 04-р сар 16-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 13-ны оройноос эхлэн АНУ, Франц болон Их Британи хамтран Сирийн цэргийн байгууламжуудад, тодруулбал 3 байршилд цохилт өгч эхэлсэн.

Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор Цагаан ордноос мэдэгдэл хийхдээ “Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын Засгийн газрын хүчнийхний эсрэг АНУ, Франц болон Их Британи нэгдэн “хамтарсан цэргийн ажиллагаа” явуулж эхэллээ. Сирийн Засгийн газрын химийн давшилт үйлдэж байгааг зогсоох нь энэ цэргийн ажиллагааны гол зорилго”хэмээн тодорхойлсон билээ.

Цохилт өгсөн байршлуудад химийн зэр зэвсэг хадгалагдаж байсан байх магадлал өндөр байна. Үүнээс өмнө Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад Дума хотод химийн дайралт хийсэн гэж буруутгагдсан юм. АНУ үүнд хариу арга хэмжээ авсан гэж тайлбарлажээ.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хизер Нойерт “Бид дэлхий нийтээр Сири рүү халдах, хийж байгааг нь зогсоох үүрэгтэй. Тиймээс АНУ холбоотон улсуудын хамтаар Сирийн гурван байршилд агаарын цохилт өгсөн. Эдгээр байршлуудад химийн зэвсэг байрлуулж, туршиж байсан гэдгийг бид мэдэж байгаа” гэж мэдэгдлээ.

АНУ тэргүүтэй улс орнууд болон олон улсын байгууллагуудын мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй орших сөрөг хүчнийхний түшиц газарт Сирийн засгийн газрын хүчнийхэн химийн давшилт үйлдсэний улмаас 40 орчим хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн химийн хорт бодист хордсон шинж тэмдэгтэйгээр эмчлүүлж байгаа юм. Үүнд Сирийн Засгийн газар болон АНУ-аас буруутан хэмээн нэрлэгдээд байгаа ОХУ химийн зэвсгийн халдлагад буруугүй гэж мэдэгдээд байгаа юм.

Мөн Сирийн агаарын цэргийн хүчнийхэн АНУ, Франц болон Их Британийн давшилтыг зогсоохоор тэмцэж байна гэж Сирийн төв телевиз мэдээлсэн юм.

Сирид агаарын цохилт өгснийхөө дараа Дональд Трамп "даалгавар амжилттай биелэгдлээ" хэмээн мэдэгдээд дэмжлэг үзүүлсэн Франц, Их Британи зэрэг хэд хэдэн улсадталархал илэрхийлжээ. Эдгээр нэр дурдсан улсуудын гаргасан хүсэлтийн дагуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн асуудлаар өнөөдөр хуралдах товтой байгаа юм. Одоогоор Сирийн асуудлаар АНУ болон Франц улс ОХУ-д хориг тавьж магадгүй байгааг АНУ-ын талаас мэдээллээ.

Эх сурвалж: REUTERS, mainichi.jp

М.Билгүүн, mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.