Дугаарын хязгаарлалт хуучин хэвээр мөрдөгдөнө

Twitter Print
2018 оны 04-р сар 16-нд 14:33 цагт
Мэдээний зураг,

Замын хөдөлгөөний шинэ зохицуулалт, дугаарын хязгаарлалтын асуудлаар Замын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажил эхэлж буйтай холбогдуулан өнөө өглөөнөөс эхлэн “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаалаа. 

Уг гарцыг хааж, Замын цагдаагийн уулзвар дахь гүүрэн гарцын ажил албан ёсоор эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор 5 түр зам нээлээ.

Шинээр гаргасан түр замууд: 

  • Гол зам нь Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбох 400 м зам

  • Махатма Гандийн гудамжийг Хүннүгийн гудамжтай холбосон 

  • Хүннү хорооллоос урагш Удирдлагын академитай холбосон зам 

  • Баянмонгол хорооллын баруун талын Саруул хотхоны дундах замыг тусгаарлах зурвастай болгож байнгын цагдаа ажиллуулж эхэллээ. 

  • Нарны зам дээр 3-4 газарт баруун зүүн болон буцаж эргэх эргэлтүүдийг хийж, замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж байна. 

Тэрчлэн замын засварын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалт хийхээр иргэдээс санал асуулга авсан ч олонх дэмжээгүй тул дугаарын хязгаарлалтыг хуучин хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Иймд хуучнаараа буюу өнөөдөр 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгсэлтэй жолооч нарт хөдөлгөөнд оролцохгүй. Бусад нь замын хөдөлгөөндөө хэвийн оролцоно.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.